О.Баасанхүү: Таван гишүүнийг түдгэлзүүлэх асуудал маргааш орж ирэх юм билээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэх ёстой байв. Гэвч Ерөнхий сайд асуудлыг оруулж ирж, танилцуулаагүй байна. Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нарын гишүүд чуулганы индэр дээр М.Энхболд даргыг огцрохыг шаардаж, зогсон байдалтай үйл явц үргэлжилж байна. 

Мөн Засгийн газрын гишүүд хуралдаандаа орж ирж суусан ч, картаа хийхгүй байгаа юм. Тиймээс гишүүд горимын санал хэлж байна. Тухайлбал УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Өнөөдөр чуулганы хуралдаанаар зориуд, зохион байгуулалттай зүйл явж байгаад харамсаж байна. Би ямар буруутай юм. УИХ-аар хэлэлцэх асуудлаа ярих гэхээр намайг давхар хохироогоод байх юм. Хуралдааныг үргэлжлүүлмээр байна. Би Ч.Улаан сайдаас ичээд байна. Өөрийгөө томилох асуудлыг оруулж ирэхээр чуулганы хуралдаанд орж ирээд суунгуутаа, өөрийг нь дэмжихгүй ирцийг хараад картаа сугалчих юм.

Би аль ч талд нь ормооргүй байна. Би яагаад болих ёстой юм. Би хулгай хийгээгүй, ЖДҮ-дээгүй. Танай намын таван гишүүнийг түдгэлзүүлэх асуудал маргааш орж ирэх юм билээ. Өөрсдөө нэрсээ татах биз” гэлээ. 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-07 01:06:13
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • Сонгогч 2018-12-06 11:31:37
    Энэ их мэдээлэлтэй эр ээ прокурор т ажилладаг юм болов уу тэгээл Нямка ах шигээ мэднэ цаг нь болхоор хэлнэ гээл хүн айлгаж дарамталсан гар
  • Zochin 2018-12-06 10:30:04
    Xen xen be
  • монгол 2018-12-06 09:25:56
    Улайдаггүй урвагч Улаан дараагийн сонгуулиар аль нам руу жирийлгэх л сонин байна ккк?
  • зочин 2018-12-06 07:35:18
    Зул бөхөхийн өмнө бадмаалдаг гэдэг. За Оюун-Эрдэнэ гишүүнээ их ч догодлоо. ЖДҮ-ийн даруулга чинь удахгүй ирэх бололтой.
  • Zochin 2018-12-06 07:06:57
    Ih hurald. Baasanhuu. Baisan ch. yalaa. Baigaagui ch. yalaa. Zugeer l bai. Chamtai. Chamgui. Enhboldiig. Ogtcruulj l. Taaraa. Omhii. Avilgaching
  • Зочин 2018-12-06 06:38:58
    Өө хөөрхий нөгөө 4 гишүүн чинь суугаад байсан нь ийм учиртай байж дээ. ЖДҮчидыг хамгаалах эгнээд нэгдсэн үү
  • Зочин 2018-12-06 06:29:07
    5 гишүүн маргааш түтгэлзүүлэхээр орж ирэх гэж байгаа юм бол энэ нөхдүүд өнөөдөр суулт хийж байгаа нь ийм учиртай юм байна.
  • зочин  2018-12-06 05:52:33
    асуудалд буурьтай зангагарагтай хандаж сур дэмий юмаар нэрээ баасдаад байх юм наад микрофон хараад сонин больгоо боль
  • Ичээч 2018-12-06 05:48:24
    Залуу хүн гэхэд ямар ч ухамсар байхгүй. Чи эртэй сайндаа биш МАХН болон тойргийн сонгогчдын буянгаар л гишүүн болсон байх шүү.
  • zochin 2018-12-06 05:21:50
    baasankhuu mini yum yumand oroltsood baylguy AYADUU ZUULUN bay . chi yamarch asuudald nuluulji chadakhguy shuu dee , chamayg makhn- s dew...