Налайхын замыг ирэх оны 10 дугаар сард ашиглалтад оруулна
ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, БНХАУ-ын “СиноХайдро” компанийн Төлөөлөгчийн газрын дарга болон төслийн захирал нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км хатуу хучилттай замыг богино хугацаанд барьж ашиглалтад оруулах талаар ярилцав.

Ачаалал ихтэй, байнга осол гарч олон хүний амь нас хохирдог, аялал жуулчлалын гол замын нэг болох энэ замын ажлын бэлтгэлийг  одооноос бүрэн хангахыг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Энэ өвөл уулзвар, нүхэн гарц зэрэг туслан гүйцэтгэх ажлаа дуусган, татан авалтаа бүрэн хийж, ирэх гуравдугаар сард ажлаа эхлэн 10 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахыг үүрэг, чиглэл болгов. Мөн энэ зам хурдны замын бүх шаардлагыг хангасан байх ёстойг онцгойлон анхаарууллаа.

Хотын захиргаа болон БНХАУ-ын компани Налайх-Чойрын уулзвар хүртэлх хоёр урсгал бүхий замыг тогтоосон хугацаанд, чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ амлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.