“ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ - ТА Ч  ЭРХЭЭ ХАМГААЛ! -2018” өдөрлөг болно
 “ЭРХЭЭ ДАРХЛААЖУУЛЪЯ - ТА Ч  ЭРХЭЭ ХАМГААЛ! -2018” өдөрлөг энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд 12.00-15.00 цагийн хооронд болно. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой, Хүний эрхийг хамаалагчдын тунхаглалын 20 жилийн ойг угтан олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр тохиолдуулан энэхүү өдөрлөгийг зохион байгуулж юм байна.

Өдөрлөгийн үеэр хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болоод бусад ТББ-ууд үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулна. Мөн өдөлөгт хүрэлцэн очсоноор МУ дахь хүний эрхийн зөрчлийг илэрхийлэх зорилго бүхий фото зураг, зурагт хуудасны үзэсгэлэн үзэж сонирхохоос гадна  хүний эрхийн хамгаалагчдын Флаш мобыг хамтдаа бүжиглэх боломжтой юм. 

П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.