Гурван гишүүний эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг оруулж ирэх үү
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудал дээр Б.Батзоригоос эхлээд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал парламентын түвшинд яригдсан.

Харин энэ асуудалд их хурлын гишүүд ширэн нүүрлэж байгаад Б.Батзоригийг гишүүний суудалд нь авч үлдсэн бөгөөд өөрийнхөө тэргүүлдэг яамны дэргэдэх сангаас өөрийнхөө хувийн компанид тэрбум төгрөгийн зээл авчихсан Б.Батзориг гишүүний бүрэн эрхтэйгээ үлдэнгүүтээ бараа сураггүй болсон юм. Сайдын суудлаасаа огцорч, гишүүний суудалтайгаа үлдсэн түүнийг шалгах гэхээр бүрэн эрхийн асуудал нь "тээр" болоод байгаа талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан ууртай мэдэгдэл хийсэн.

Харин өнөөдрийн чуулганы хуралдаанаар ЖДҮХС-тай холбоотой гурван гишүүний асуудлыг прокуророос УИХ-д өргөн мэдүүлэх сурагтай байна. Тодруулбал, гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нартай холбоотой хэрэг мөрдөн байцаалтаас прокурорт шилжиж, прокурорын газраас хянаад АТГ руу шилжүүлжээ. Уг хэрэгтэй холбогдуулан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж магадгүй аж.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-12-09 01:46:42
    Солтан толсон гэсэн. Бусад нь харин яасан бол.
  • zochin 2018-12-08 15:18:58
    Ene soltan novshiig xurdan barivchilj xergiin uuruulj shorond yvuul.
  • Зочин 2018-12-08 12:11:19
    13 настай охиныг буудалд оруулсны хар гай толгой дээр чинь буулаа даа. ДАМБА-ОЧИРОО
  • Шударга ёс 2018-12-08 04:45:11
    жирийн иргэн 1000 төгрөг авсан ч цагдаад очно. Гишүүд тэрбумаар нь авчихаад сууж болохгүй. Бүгд л шалгуулаач. Хохирлоо төлсөн, гэмээ ойлгосон хоригдлыг сулла.
  • Anhaar Shulaachid ! Bolgoomjtoi 2018-12-08 02:25:10
    Mongo ugaachid, mongo huulegchid!
  • ард түмэн 2018-12-07 15:39:37
    прокурор АТГ үнэхээр сайн бнх ард түмэн харж бга шүү битгий бууж өгөөрэй цаашаа яваад байгаарай өөр гишүүдийг эрхийг нь түдгэлзүүлж шалгаж хариуцлага тооцоорой ...
  • zochin 2018-12-07 11:49:22
    Өнөөдрийн ганц гэгээтэй мэдээ байна
  • Mu,obogt zail aa!!! 2018-12-07 10:12:52
    ene gyrabiig syglaad syg syg ikhe hyral tardag deeree tylna biz dee!!!ene ikhe hyraliin darga ni zaildag ch boloosoi doo!!!
  • хуульч 2018-12-07 07:53:09
    СОДБААТАР ЭНХБАЯР МЭТ ХҮМҮҮСТ ХАЛДАХГҮЙ Л ДЭЭ,,?? НАМ ЗАСГИЙГ ХОСЛОН БАРИГЧ НОГООН МАЛГАЙТ ЭНЭ 3 ГИШҮҮНИЙГ ЗОЛИГТ ГАРГА ГЭВЭЛ ТЭД ГАРГАНА,, ХАРДСАН ХЭРЭГ,,?,
  • !!! 2018-12-07 06:31:32
    Zeel awsan hulgaichiduudad Nuuree hiih gazargui boltol ni unen moniig ni delgen tawiad awsan zeeluudiig ni huutei ni toluul !
  • ZOCNIN  2018-12-07 03:11:47
    busad OYUN DARI , sarangerel ni yasan be
  • Иргэн 2018-12-07 02:39:37
    УИХ-ын гишүүний өргөсөн тангарагаасаа буцаж, ЖДҮХС-ийн зээлтэй нэр холбогдсон дээрх гишүүд нэн даруй бүрэн эрхээ татгалз. Ингэвэл шудрага ёс тогтоно
  • Зочин  2018-12-07 01:43:52
    3 уланг н түтгэлзүүлвэл үнэн шудрага ялнаа.
  • Бат 2018-12-07 01:03:25
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • gn 2018-12-07 00:54:03
    ene enhbold geed goliison amitan tegeheer hun deeee