
УДЭТ-ын ерөнхий найруулагч, төрийн соёрхолт Н.Наранбаатар Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилогдлоо. Түүнд Монгол Улсын Соёлын элч гэсэн хүндэт өргөмжлөлийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр/12.06/ гардуулан өгсөн байна.
Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах үүрэгтэй байдаг. Ингэхдээ эх орноо соёл урлаг, спортоор сурталчлах, түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм.
Х.Хулан