Өнөөдрөөс эхэлж шатахууны үнэ 100 төгрөгөөр буурна
ЗГХЭГ-ийн дарга Г.Занданшатар,  УУХҮ-ийн Сайд Д.Сумъяабазар нар нефть импортлогчидтой хоёр хоногийн өмнө уулзаж, шатахууны үнэ, ам.долларын ханшийн өсөлтийн талаар ярилцсан.

Тэд харилцан ярилцаж ойлголцсоны улмаас өнөөдрөөс эхлэн шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгахаар болсон. Түүнчлэн сарын эцэс гэхэд гэхэд 200 төгрөгөөр буурахаар болсон юм.

Хэрвээ шатахууны үнээ буулгахгүй бол салбарын сайд нь "Нэмэх үед чинь дуугүй нэмүүлээд л байдаг, асуудлыг чинь ойлгож дэмждэг. Харин үнэ буулгах гэхээр та нар янз бүрийн тайлбар тавиад худлаа ярьж байна шүү. Шууд цуцлана шүү" гэсэн юм.

Ийнхүү Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварыг нефть импортлогчид хүлээж авахаар болсон. Харин ямар компаниуд хэрхэн биелүүлэх вэ гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.