АТГ-аас хэвлэлийн хурал зарлалаа
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: ГХЯ-нд "Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь" симпозиум болно.

09:00 цагт: МУИС-ийн Номын санд  “Парламентын институтийн улс төр, эрх зүйн шинжилгээ” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:00 цагт: Соёл, урлагийн газарт "Монголын мэргэжлийн хөгжмийн урын сангийн өнөөгийн байдал, шийдэл" сургалт, семинар болно.

09:00 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Нутгийн иргэдэд түшиглэсэн зэрлэг амьтны хамгааллын менежментийг хэрэгжүүлэх” сургалт болно.

09:30 цагт: МУИС-ийн хичээлийн I байранд "Монгол дахь Буддын судлал ба нийгэм-Улс төрийн сэтгэлгээний түүхийн асуудалд” эрдэм шинжилгээний бага хурал болно.

09:30 цагт: “G-Mobile” компанийн төв байранд “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын тогтолцоо ба Санхүүгийн зохицуулах хороо” чөлөөт уулзалт болно.

11:00 цагт: “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүний эрх хөгжил төв, Эмнести интернэйшнл, Хил хязгааргүй алхам, “Оюутолгойн хяналт” ТББ-аас  Олон улсын хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д иргэний нийгмийн байгууллагууд хамтран төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: АТГ-аас хэвлэлийн бага хурал хийнэ. Хуралд тус газрын хэлтсийн дарга нар оролцоно.

12:00 цагт: Сонгуулийн ерөнхий хороонд “Ард түмний хяналтын төв”-ийн нээлт болно.

14:00 цагт: “Пума” зочид буудалд "Улстөрийн санхүүжилтийн ил тод байдал ба авлигын эрсдэлийн үнэлгээ" хэлэлцүүлэг болно.

14:00 цагт: Дүнжингарав худалдааны төвийн дэргэдэх төмөр замын 407-р км-ын гарам дээр УБТЗ, Тээврийн цагдаагийн албаны ТЗЦГ-ын ажилтнууд төмөр замын гарам дээр зам тээврийн осол гарч байгаа шалтгаан нөхцлийн талаар мэдээлэл өгнө.

17:00 цагт: "Тэнгис" кино театрт цахим орчны зохистой хэрэглээг уриалсан "Кибер сүлжээ" уран сайхны киноны нээлт болно.

18:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Транспэрэнси Инт Монгол” байгууллагаас авлигалын гэмт хэргийн эсрэг тэмцэж буй иргэдэд олгодог “Transparency Award” шагнал гардуулах ёслол болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.