Монголбанк төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах арга хэмжээ авч байна

Олон улсын санхүүгийн зах зээл дэх ам.долларын өгөөж нэмэгдсэн, дотоодын эдийн засагт үүсээд буй түр зуурын шинжтэй хүчин зүйлсээс шалтгаалан сүүлийн үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сулрах хандлага ажиглагдах болсон.

Төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг бууруулах зорилгоор Монголбанк 2018 оны хоёрдугаар хагаст нийт 1.0 тэрбум ам.долларыг нийлүүлсэн бөгөөд 11 дүгээр сар гарснаас хойш нийт 370 сая ам.долларыг захад нийлүүлээд байна. Улмаар энэ оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш тасралтгүй сулраад байсан төгрөгийн ханш 12 дугаар сарын 05-ны өдөр 5.02 төгрөгөөр чангарсан байна.

Түүнчлэн хэрэглээний зээлийг хязгаарлах зорилгоор хэрэглээний зээлийн хугацааг 30 хүртэл сар болгох, хэрэглээний зээлийн өр орлогын харьцааг 70 хувиар тогтоох, валютын зээлийн эрсдэлийн жинг нэмэгдүүлснээр банкуудын гадаад валютаар зээл олгох сонирхлыг бууруулах, бодлогын хүүг 1 нэгж хувиар нэмэгдүүлэн, 11 хувьд хүргэснээр төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлэх арга хэмжээ аваад байна.

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ганбат  2018-12-07 11:56:39
    Долларын интервенц хийхдээ 8 шарга, арилжааны банкуудад доллар зарж хийсний оронд шатахуун импортлогч компаниудад гадагш хийх төлбөрт нь татаас болгож нэмэрлэх...
  • zochin 2018-12-07 05:24:25
    Hognuud san nereer avch ideed dollar bolgood gadaad hadgaluulsan MAH
  • zar 2018-12-07 04:51:43
    Шаа лаларууд 150 төгрөгөөр долларыг нэмээд тэгээд 5 төгрөгөөр буулгалааач гэх шиг битгиии доромжил муусаын эх орон дампууруулсан лаларууд
  • Бат 2018-12-07 04:10:12
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • Uuriiguu hamgaalaad ehellee 2018-12-07 03:27:06
    Tereer bayrtsaihan beer uuriiguu hamgaalahdaa , hhevlel medeellig hudaldaj avahdaa garguun ajee
  • иргэн 2018-12-07 03:15:24
    Зүгээр жил бүр эмиссээр гаргаж байгаа олон их наяд төгрөгөө 40 хувиар багсагачих. Тэгэхэд л төгрөгийн ханш тогтворжино. Шуналын туламууд ингэж чадахгүй л дээ.
  • Баагий 2018-12-07 02:49:28
    Хэрэглээний зээл ялангуяа ланд 200 гийнхаа лизингээр оролдсон дээр байхаа. Валютын нөөц- Доллараар интервенц хийх сайн арга биш.
  • mgl 2018-12-07 02:15:10
    Ter dollar haachsiin be henii garaar orsiin.