НҮБ-ын Хүн амын сангаас хэрэгжүүлж буй "Жендэрт суурилсан хүчирхийллийн тухай олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд "Засгийн газрын мэдээ сонин" ХМХ, Хэвлэлийн хүрээлэн, "Монфемнет" үндэсний сүлжээ болон "Хүйсийн тэгш эрхийн төв" ТББ хамтран хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдэд зориулсан сургалтыг өчигдөр зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой мэдээ мэдээлэл, хэргүүдийн тухай сэтгүүлчид олон нийтэд түгээхдээ ямар алдаа гаргадаг уу, гаргах алдааг багасгах, хохирогч болон сэтгүүлчийн эрхийг хэрхэн хамгаалах тухай ойлголтыг нэмэгдүүлж, зөв өнцгөөс мэдээллээ хүргэх ур чадвар, ойлголтыг сэтгүүлчдэд нэмэгдүүлэв.

"Монфемнет" үндэсний сүлжээ, ерөнхий зохицуулагч, лектор Д.Энхжаргал "Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж ямар ойлголт болох? олон нийт хэрхэн ойлгодог, тэдний буруу ойлголтыг таниулах" сэдэвт лекц, "Хүйсийн тэгш эрх төв" ТББ-ын тэргүүн Г.Ганбясгах "ЖСХ-ийн талаар мэдээ, мэдээлэл түгээхэд хууль зөрчихгүй байх зөвлөмж, Жендэрийн мэдрэмжтэй бичих, юун дээр анхаарах шаардлагатай вэ, өөрийгөө хуулийн хүрээнд хамгаалах боломж" сэдэвт лекцээр хичээл оров.

Мөн түүнчлэн Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Р.Оюунцэцэг, судлаач, лектор З.Энхбаяр хоёр "ЖСХ-ийн талаарх мэдээллийг хэрхэн бэлтгэх вэ? Хохирогчийн нэр хүндэд халдалгүй түгээх нь, түгээмэл гаргадаг алдаанууд" зэрэг лекцийг бодит кэйс дээр үндэслэж ярилаа.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.