М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, Үндсэн хуулийг тийрч байна

Монголын улстөрчид өөрсдийнхөө хийж байгаа “улс төр”-ийн учрыг ч олохоо болив бололтой. Учир нь улс төр утгаа алдаж, төр засаг завхарч дууслаа. Хамгийн сүүлд, өчигдөр УИХ-ын дөрвөн гишүүн УИХ-ын даргыг огцруулахаар хэд хэдэн акц хийв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Е.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нар эхлээд чуулганы гадаа “сандалтай суулт” хийсэн. Тэгээд УИХ-ын чуулганы танхимд орж УИХ-ын дарга М.Энхболдын өмнө лоозон барьж зогссон.

Уг нь тэд чуулганы гадаа тавуулаа байв. Онгорхой үлдсэн сайдын суудлуудын аль нэгийг бөглөхөөр нэр нь яригдаж эхэлсэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэндээс босоод явчихсан. Ингээд дөрвүүлээ чуулганы танхимд орсон хэрэг.

Дараа нь УИХ-ын дарга М.Энхболд тэдэнтэй уулзаж, тэд “...Даваа гариг хүртэл огцрох өргөдлөө өгөх хугацаа өгье” гээд загнаж загнаж гарч одсон.

Өнөөдөр УИХ-аар хэлэлцсэн үндсэн асуудлаас гадуур иймэрхүү явдал болов.

Энэ бүхнийг зүгээр нэг шоу, улс төр, попорч байгаа байдал, PR гээд орхиж боломгүй юм. Мэдээж хэрэг, үүнийг хийж байгаа дөрвөн гишүүн тэгж л хандаад байгаа. Үр дүнг нь ч тэгж хүсэж байж магад. Гэвч иймэрхүү явдлуудын цаана маш аюултай үр дагавар нуугдаж байгааг хаана хаанаасаа харах хэрэгтэй болсон байна.

Монгол Улсыг Ерөнхийлөгч засагладаггүй, Ерөнхий сайд ч засаглахгүй. УИХ-ын дарга ч засагладаггүй юм.

Харин Монгол Улсын төрийн эрхийг парламент буюу хууль тогтоох байгууллага барьдаг юм. Өөрөөр хэлбэл, хууль тогтоох төлөөллийн байгууллага болох УИХ-аар дамжуулан ард түмэн төрийг барих ёстой гээд Үндсэн хуульдаа тунхагласан улс шүү, бид чинь.

МАН-ын хоёр, АН-ын /асан/ хоёр гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахаар Төрийн ордон дотуур дөрөө харшуулж явна. Ардаа УИХ-ын 30 гаруй гишүүн бий гэж ярьж байна.

Тэдний хийж буй тэмцэл гээчийг үзвэл ёс зүй, ёс суртахууны тухай ярих ч хэрэг байхгүй юм байна гэж ойлголоо.

Ёс суртахууныг зөвхөн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд дөрөв гээчихээд байгаа юм биш, УИХ-ын гишүүд бүгдээрээ л ийм “хогийн сав”-нд орчихоод байгаа нь маргахын аргагүй үнэн юм.

Тэд УИХ-ын даргатай уулзаж байна аа. Загнаж байгаад босоод гарч байна. Эцдээс дээр хэлээд байгаа ёс суртахууны үгүйрэл харагдаж байгаа юм.

Уг нь энэ дөрвөн гишүүн М.Энхболд гэдэг хүний гэрт ч юм уу, эсвэл Тусгаар тогтнолын ордон дахь М.Энхболдын өрөөнд орж уулзсан бол ийм аяг үзүүлж болох л байх. Эрхэм гишүүд тэртэй тэргүй ийм л авиртай болчихсон цаг.

М.Энхболд гэдэг хувь хүн нь муу, нэр хүнд нь тааруухан байж болно. Тэр ч бүү хэл, тэдний хэлээд байгаа шиг МАНАН бүлэглэлийн толгойлогч нарын нэг, газрын наймаачин, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, 60 тэрбумын хэргүүдийг хаацайлж, хуулийн байгууллагуудын дарга нарыг хурууны үзүүр, утасны цаанаас удирддаг байж болно.

Гэвч М.Энхболд яг өнөөдөр бол УИХ-ын даргын албыг хашиж байгаа хүн. Тэр утгаар нь дээрх дөрвөн гишүүн хүссэн хүсээгүй М.Энхболдод биш төрийн өргөөнд нь хүндэтгэлтэй хандах ёстой байсан юм.

Тэр өрөөнд Монгол төрийн хэргийг өнөөг хүртэл залгуулсан үе үеийн УИХ-ын дарга ажил хэргээ явуулж ирсэн. Монгол төрийн үйл хэргийг тэндээс чиглүүлж, алдаа оноо бүгд тэнд л бүтэж ирсэн түүх бий.

Энэ бол эдгээр гишүүдтэй ёс суртахууны талаар ярих хэрэггүй гэсэн үг.

Тэдний үйлдлийг олон нийт хоёр талын ойлголтоор хүлээж авч байна. Нэг хэсэг нь дэмжиж байна. “...Ёстой гоё. Браво. Муу М.Энхболдыг зайлуул” гээд л балиашиглаж байна. Харин нөгөө хэсэг нь “... Хэний дохиураар юу хийгээд байна даа” гээд харамсаж, бас эгдүүцэж сууна.

Эхний хэсгийн балиашиг бол Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Лу.Болд нарын хүсэж байсан хүлээлт юм. Тэд үүнийг л хүссэн. Олны өмнө баатрын дүрээр шоу, улс төр, PR-aa хийсэн нь дүнгээ өгч байгаа хэрэг. Хөнгөн жингийн улстөрчдийн хүсдэг зүйл л дээ. Тийм хүмүүс үүнээс илүүг сэтгэх ч үгүй, тэгэх хүсэл ч байхгүй.

Харин тэдний үйлдэлд эмзэглээд, харамсаад байгаа хэсэг бол огт өөр зүйлийг хараад байгаагаа илэрхийлж байна. Тэр нь мөнөөх ёс суртахуун, хууль, тэгээд Монголын төрийн тогтвортой бай-дал, засаглалын хуваарилалт гээд олон зүйлийг давхцуулан харж байгаа юм. Маш томоор яривал тусгаар тогтнол юм шүү.

Шуудхан хэлэхэд, ийм маягаар ёс суртахууныг дэвслээд гарсан эдгээр гишүүдийн үйлдэл хуулийг “мөргөж” байна гэж олон нийт үзэж байгаа. Бидний ярьдгаар “эцэг хууль” буюу Үндсэн хуулийг хөндөж байгаа юм. Асуудлын гол нь энэ.

Өчигдрийн уулзалтын үр дүнг харъя. Тэдний хүссэнээр М.Энхболд УИХ-ын даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө гэж бодъё. Тэгвэл юу болох вэ. Үр дагавар нь юу вэ. Тэр дөрвөн гишүүн үүнийгээ хэрхэн тайлбарласан бэ. Ганц нэг цухалзуулсан санаагаар нь бодоход, М.Энхболд огцронгуут Монгол Улсад шударга ёс тогтоод, өргөс авсан юм шиг сайхан болчих уу. Аль эсвэл өнөөдрийн татварын дарамт арилж, шатахууны үнэ, долларын ханш 1,000 төгрөг болтлоо буурч, ард түмний ачаа хөнгөрөх үү. Энэ тухай тэд юу ярив.

Хариулт нь их сонин гарна. Бүгд боломжгүй.

Ингэж бичсэнээрээ үүнийг бичигч нь М.Энхболдыг өмөөрсөнгүй. Өмөөрөх ч үгүй. М.Энхболд Монголын төрд үнэхээр гай тарьсан бол явах л ёстой.

Харин эдгээр гишүүдийн дайраад, тулгаад байгаа шиг шалтгаанаар бол тэр ажлаа өгч болохгүй. Монгол Улс хуультай, төрт ёстой. Түүний дагуу л шийдэх учиртай. УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх хэдэн шалтгааныг УИХ-ын тухай хуульд тов тодорхой заасан. Зүй нь эдгээр гишүүд тэр хуульд нь яаж заасан, түүнийг л шалтаг болгох ёстой юм.

Хэрвээ ийм аргаар дайрсаар, М.Энхболд айгаад өргөдлөө өгвөл Монголын парламентад бас нэг балиар жишиг тогтоно. Засаглал тэр чигээрээ ганхана. Яагаад гэвэл, М.Энхболдын дараа УИХ-ын дарга болох хүн бас л түүн шиг элдвийн асуудалтай хүн байж таарна. Цэв цэвэрхэн, бүгдэд нь таалагддаг “ноён доллар” шиг хүн энэ цаг үед МАН-д лав байхгүй. Хэн нэгэн сонгогдлоо гэхэд өөр нэг Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж. Батзандан, Лу.Болд нар гарч ирээд өчигдрийнх шиг өрөөнд нь орж загнаж байгаад л өргөдлийг нь өгүүлдэг болно.

Ер нь бол энэ бүхний учир нь МАН аваад явчих лидергүй болчихсонд байгаа юм шүү. Ганцхан жишээ бодъё. Өнөөдөр МАН-ынхан даргаа УИХ-д оруулж ирээд өөд нь татъя ч гэсэн энд тэнд гарсан нөхөн сонгуулиас торойгоод гараад ирэх найдвар тун бага байдаг юм. Бодит байдал энэ.

За, бүр аргаа бараад М.Энхболдыг унагаад дараагийн УИХ-ын даргыг сонгох гээд хар даа. Одоо хамгийн өндөр хувьтай яригдаж байгаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байна. Өмнө нь энэ ажлыг хийж байсан туршлагатай. Харамсалтай нь хууль засаж, Үндсэн хуульд халдсан “хэрэг”-ээр огцорч байсан. Шадар сайд Ө.Энхтүвшин бас горилогсдын нэг. Тэр хүнийг нэр дэвшихэд л МАН дотроо урваж гүйдэг. Хувийнх нь “Өгөөмөр” зах нийслэлийн иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдалд халддаг гэдэг асуудал босоод л ирнэ. Тэгээд өөр бусад нь бол бүр хөгийн “зүүлт”-тэй хүмүүс нэр дэвшинэ гэсэн үг.

Үүнээс гадна ийм асуудал яриад яваад байгаа дөрвөн гишүүн маань бас л хэцүү харагдаад байгаа юм. Эхэнд хэлсэн “... Хэний дохиураар юу л хийгээд байна даа” гэдэг бол дэмий нэг тэнэсэн үг биш. Яах вэ, нэгэнт цаад эзэн, эднийг харваж байгаа “нум” бол байгаад байна. Тэр нум нь Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан хоёроо бол татаад авчих биз. Харин намаасаа хөөгдөөд, хаашаагаа мэдэхгүй нөгөө хоёроо дагаж яваа Ж.Батзандан, Лу.Болд хоёр бол тунчиг өрөвдөлтэй харагдаж байна.

Нөгөөтэйгүүр өчигдрийн чуулган дээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлсэн “...МАНАН, МАНАН гээд л байгаа. Харин та дөрөв жинхэнэ МАНАН болоод зогсож байгаа юм биш үү” гэсэн үгийг ч бас ухах л ёстой юм.

Яг үнэндээ УИХ-ын даргыг огцруулах асуудал тэдэнд падлий ч үгүй эд. УИХ-ын даргыг олонх дотроосоо сонгодог. Тэр агуулгаараа Ж.Батзандан, Лу.Болд хоёрт байтугай АН-д ч хамаагүй. Ялангуяа ингэж олноороо УИХ-д ноёлж байгаа үед шүү.

Гэтэл мань хоёр гишүүн яг яах гээд ингэж салбаганаад байгаа нь ойлгомжгүй л харагдаж байгаа. Жиших юм бол хэрэлдэж байгаа айлд ороод эхнэртэй нь нийлээд нөхөртэй нь хэрэлдээд байгаа ч юм шиг л дүр бүтээцгээж байна.

Эцэст нь энэ бүхэн учир мэддэг хүмүүст бол уншигдаад эхэлчихжээ. “...Улс, төрийг тогтворгүй байдалд хүргэж, төрийн эрхийг тайван замаар авдаг улс төрийн гадаад технологи Монголд хэрэгжиж эхэлжээ” гэж байна. Өөрөөр хэлбэл, М.Энхболдыг унагаана гээд парламентыг мөргөж, Үндсэн хуулийг тийрч байгаагийн үр дүн нь ийм гэв.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Пүжи 2018-12-08 13:42:00
    Ц.Нямдорж л арай гайгүй харагдаж байна. Гэвч дараагийн Спикерээр Оюун-Эрдэнэ болох биз?
  • сонирхогч 2018-12-07 13:56:36
    засс яаж тэрбум төгрөгийг бизнёс хийлгүй олдоггийг заагад өгшөөш дээ Миёэ минь даа
  • irgen 2018-12-07 12:19:48
    OyunErdene bitgii dawraa. buh saidiig tat. Zasgiin gazraa ogtsruul
  • Иргэн 2018-12-07 11:41:43
    зайл муу хужаа Энхболдоо
  • Иргэн 2018-12-07 11:35:37
    ИЙМ УВАЙГҮЙ, БҮДҮҮЛЭГ, АХ ЗАХ АЙХ ЭМЭЭХ ЗҮЙЛГҮЙ ХҮМҮҮС Л МОНГОЛЫГ ДУУСГАНА ШҮҮ! ТЭР "60ТЭРБУМ" ЭНЭ ТЭРИЙГ ЧИНЬ ХУУЛЬ, ШҮҮХЭЭРЭЭ ШИЙДНЭ!
    • Пүүжи 2018-12-08 13:47:00
      Ми огцорч байж "60 тэр бум"-ын хэрэг шийдэгдэнэ шүү дээ. Огцрохгүй гэвэл сайн дураараа албан тушаалаас татгалзаад шалгуулж болох л доо. Гэвч ярьсан нь үнэн уч...
      • Пүүжи 2018-12-08 13:49:53
        Гэвч 60 тэрбумыг ярьсан нь үнэн учраас Ми албан тушаалтайгаа зууралдаад байгаа юм. Энэ албан тушаалд бол шалгаж чадахгүй юм шүү дээ.
  • ZOCHIN  2018-12-07 10:47:15
    UNDSEN HUULIND 60 TERBUMAAR TORIIG LANGUUN DEER ZARNA GEJ BICHSEN YMUU. HARIN HEN N TIIREED BAINA AA MULGUU SETGUULCH EE.
  • enhbold ooozail!!! 2018-12-07 10:07:51
    Toriin luibarchidaan byy emeereed bai!!!Mongol ylas zaasidaa zeb yabah yy?ygyi yu deeree tylaad baina!zail Enhbold oo!!!
  • Зочин 2018-12-07 09:31:09
    Энхболд дуугүй огцор хийсэн хууль зөрчсөн зөндөө н юм байгаа юм байна лэдээ. Худлаа гэхээргүй,Одоо Натур төв21-р сургууль гээд нар харахын аргагүй шамбааралдсан...
  • зочин 2018-12-07 07:01:52
    оюунэрдэнэ гэж аймшгийн авиртай залуу миний нүдрүү хар ч гэх орхиж гараад л женко шиг
    • Пүүжий 2018-12-08 13:52:53
      Ийм тэмцэгч залуу байхгүй бол яаж УИХ-ыг өөрчлөх билээ?
  • Bulgan 2018-12-07 06:25:07
    Unen heljee. Ih hurald 40 ees deesh nas zaaval taarna. Oorsdo adilkhan baij yagaad Enkhbold guai ru dairaad bdgin.
    • Пүж 2018-12-08 13:57:44
      Ми овогтыг урд хөршөөс хамгаалаад валютын ханш, нүүрсний экспортоор тоглоод байгааг ойлгож байна уу? /Хужаагийн цусыг нь хамгаалах гээд!!!/
  • irgen 2018-12-07 06:09:18
    Iim buduuleg huuhed harsangui ahmadruugaa iim muuhai harj dairdag ter batsaan golog yu be
  • Зочин 2018-12-07 06:07:02
    Хуулийн дагуу л шийдэгдэнэ. Албан тушаалын төлөөх цөөврүүд больмоор байна. Та нарын үйлдэлд ой гутаж бөөлжис хүрч байна
  • Зочин 2018-12-07 05:37:41
    Гамингийн үлдэгдлийг Монголын төрөөс ямар ч хамагүй аргаар зайлуулах хэрэгтэй. Энэ хүний хийсэн бузар булай барагдахгүй ...
  • irgen 2018-12-07 05:32:22
    Zaluu huniig ih hurald suulgah iim buruu gedegiig harj bna, namaa toroo samarch , setgeliin hooroloor handaj bna
  • Zochin 2018-12-07 05:01:31
    za za m.enkhbold parlament yumuu tsets yumuu. HOL ochij hutsaarai. 60 TER BUMIIN HERGEE MELELZEED SUUJ BGAAGIIN HARAARAI MUU HULGAIC
  • Мөнхөө 2018-12-07 04:59:51
    Хүрэлсүхийн хөлсний бичээч нарын бичсэн юмыг уншихад толгой хоосон харанхуй массын хонгил үүссэн маогийн улаан хамгаалагч нарын хийрхэл дэмийрэл харагдаж байна
  • asd 2018-12-07 04:49:20
    4 baagiid taalagdahgui baigaa yum baina. 76 hun songoson baih Iimees 4 baagii sanal hangaltgui l yum bna. Zaaval Oyun Erdened taalagdah estoi hun baih albagui
    • Puji 2018-12-08 14:01:55
      Нууцаар санал хураавал энэ 4-ийн ард 30-40 кноп байгаа шүү дээ. Илээр хураавал /айгаад/ цөөрөх гээд байна.
  • Иргэн 2018-12-07 04:40:51
    Энхболд оо одоо болиочээ ямар ширэн нүүртэй амьтан бэ чи
  • Бат 2018-12-07 04:07:18
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • Irgen 2018-12-07 04:01:30
    Helsinki bicteect zail heden regresso ansante ne?
  • зочин 2018-12-07 03:58:23
    Энэ хүний бичсэн дэмжүүстэй .Оюунэрдэнэ Аюурсайхан нар бол зүгээр залбин гөоөгнүүдтэй адилхан амьтад.Ард түмэн ойлгоосой.
    • Puuji 2018-12-08 14:06:16
      Тиймээ. Гэвч Монголдоо Ми-гээс хавьгүй илүү хайртай шүү?
    • Zochin 2018-12-07 04:51:43
      Unenshdee. Iim zolbin uchraa olohgui humuuseer turiig ni bujignuulj bgaad tuhain orond gadaadinhan erh sonirhloo biyluuldegshdee. Ukrain bolon busad tiim ornig ...
      • Puujii 2018-12-08 14:11:09
        Ми байгаад байвал харин бид Хятадын эрхшээлд аажмаар гулсан орох болно. Украйнаас 7 дор гээч...
  • Zochin 2018-12-07 03:51:22
    Ene mash zob yum bichsen bna shuu ard tumen meni odoo zarim ikh khurliin gishuudiig tatuulakh ulmaar zeel absan khumuusitei khariutslaga tootsokh kheregtei shuu...
  • зочин-1 2018-12-07 03:51:00
    Эрүүл саруул ухаанаар боддог, юмны учрыг гадарладаг хүнд бол Б.Дамдин-Очир үнэн бичсэн байна. Үнэхээр тийм Оюун-Эрдэнэ том байж болно мэдлэгтэй байж болох юм гэ...
    • Zochin 2018-12-07 04:53:14
      Oyunerdeniin medleg gej yu bsiin. Har PR surch uls ornoo tuiveeh gadni daalgavar avsnaa uuruu ch medehgui guij yavaa tolgoigui hun
  • zochin 2018-12-07 03:47:46
    үнэн хэлжээ ашиг сонирхолоор нийлсэн шинэ манан Батзандан Болд Аюурсайхан Оюунэрдэнэ нарыг дахиж монголын төрд алхам ч ойртуулж болохгүй
    • Puje 2018-12-08 14:15:54
      Хамгийн шударга нь энэ 4 залуу гээч? Би л лав дараагийн сонгуульд 2 гараа өргөн дэмжинэ /экипажаараа/.
    • Zochin 2018-12-07 04:55:18
      Ene Enhbold darga harin ch turiinhuu togtvortoi baidlin tuluu ene baliar zahialgatai tulburtei doromjlolig tevchij bna gedeg uls ornihoo tuluu uuriiguu garguund...
      • Pujee 2018-12-08 14:19:14
        Хэн ч төлбөрөөр захиалгаар үүнийг хийгээгүй. Дэмжсэн гэж надад л лав юм өгөөгүй дэг.
  • өвөө 2018-12-07 03:43:42
    хол очиж хуцаа гөлөг минь. Танай магтад бгаа бүдүүн дарга олон жил том ажил хашла. Монгол яаж хөгжив. Энэ стресс дүүрэн хотоо хар. ямар олон ядуучуд хөлхөж бнаа...
  • ЗОчин 2018-12-07 03:39:08
    Монголд хууль байдаг юм уу? Өөрсдөө тааруулсан өөрсдийгөө хамгаалсан хууль гаргаад хулгай х ийгээд бна шүү дээ...Хуульгүй учир хуульгүй л ярих ёстой ...
  • Очир 2018-12-07 03:17:09
    Гөлийсөн долоогч хуцжаагаан шүү
  • Иргэн 2018-12-07 03:17:06
    Энэ улс оронд чинь бас юмыг зөвөөр харж сэтгэж бичдэг хүн байдаг л юм байна. Одоо бүгд л юугаач мэдэхгүй л хөөрцөглөөд байх юм. Явж явж Энхболд чинь харин их ту...
  • mundag 2018-12-07 03:16:12
    oyunerdene gishuun mundag yumaa.unenig heleed l baina sh dee
    • зочин  2018-12-07 03:56:00
      Оюун -Эрдэнэ ээ мундаг юм аа гэж байгаа хүмүүс чамайг хожим ямар баыйдалд оруулах бол доо сайн бодох хэрэгтэй
  • zochin 2018-12-07 03:08:27
    muu khogiin mieg umuuruuguy genee , durak setguulch mini enkhboldyn bugs ikh gashuun ba ba baygaa biz dee , durak , khamgiin muu muukhayg ...
  • иргэн 2018-12-07 03:04:43
    Ш энэ бөгс долоогч хөлсний сэтгүүлч ухааны юмны бичиж байгааг хэлэхүг алга
  • зочин 2018-12-07 02:59:07
    М.ЭНХБОЛДЫГ УНАГААНА ГЭЭД ПАРЛАМЕНТЫГ МӨРГӨЖ, ҮНДСЭН ХУУЛИЙГ ТИЙРЧ БАЙНА---Энхболд үндсэн хууль, парламент юм уу, тэнэгтээч , нэг муу луйварчин
  • зочин 2018-12-07 02:56:47
    Аль нэг талд нь оролгүйгээр үнэнг л бичсэн байна.
  • Солиор 2018-12-07 02:47:59
    мие УИХ дарга битгий хэл УИХ гишүүн байх ёсгүй хүн. Энэ хүний юу хийснийг бүгд харж байгаа. Хотоо нэг харчих. Хотын одоогийн ийм бухимдалтай байдал энэ хүнтэй ш...
  • Иргэн 2018-12-07 02:47:53
    "МИ.. ОВОГТ"-ын БӨГС ДОЛООГЧ, ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ Б.ДАМДИН-ОЧИР ГУАЙ таны хамгаалж байгаа Ми..овогтынн ТЕХНОЛОГИ...
  • Сайханбилэг 2018-12-07 02:41:56
    Ман ан гэдгийг энэ сэтгүүлч огт ойлгоогүй яваа бололтой зайлуул авдаг хэдэн цаас н амьдралд н хүрдэг л байлгүй дээ
  • мнгл 2018-12-07 02:38:18
    парламент үндсэн хууль нэрийн доор энэ хувалз нуугдаж байна
  • гишүүн 2018-12-07 02:35:53
    Энэ 4 шинэ МАНАН-ын эхлэл үү, үргэлжлэл үү. Ил тод шилэн МАНАН.
  • Үнэн 2018-12-07 02:35:10
    Авилгалчид их л тэсч байна даа. Сүүлчийн тулгуур багана нь М.Энхболд биз дээ. Түүнийг зайлуулбал Монгол улс авилгалын нэг том сүлжээнээс сална.
  • Бат 2018-12-07 02:35:08
    Бодит үнэнийг бичдэгхүн байдаг л юм байна. Баярлалаа үнэнээр явбал үхэр тэргээр туулайгүйцнээ гэж үг бий.
  • 11111 2018-12-07 02:33:35
    Мие-г өмөөрөх хэрэг байхгүй. Насаараа төрийн алба хашчихаад-эдэлж хэрэглэж байгаа, гэр орон, үр хүүхдүүд нь яаж амьдарч байгааг хархад л ОРЛОГО НОТОЛ-ж чадахгүй...
  • ме 2018-12-07 02:29:07
    за ёстой жинхэнээсээ төлбөртэй мэдээ гэж энийг хэлнэ. Нэг муу өрөөнд ёс зүйтэй бна гээд яах юм