Москвагийн Геологи хайгуулын их сургуулийг “Алтан гадас”-аар шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийг үндэсний боловсон хүчин бэлтгэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Шагналыг тус сургуулийн 100 жилийн ойн Хүндэтгэлийн хурлын үеэр Геологи, уул уурхайн сайд асан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн 1963 оны төгсөгч Ч.Хурц гардуулан өгөв.

Хөдөлмөрийн баатар Ч.Хурц шагнал гардуулсны дараа Москвагийн Геологи хайгуулын улсын их сургуулийн үе үеийн Монгол төгсөгчдийг төлөөлөн үг хэллнн. Тэрбээр хэлсэн үгэндээ, манай сургуулийн төгсөгчид Монгол Улсын Геологи хайгуулын салбарт нэр төртэй, үр бүтээлтэй, мэргэжил нэгт нөхдийгөө манлайлан ажиллаж ирснийг тэмдэглэхэд таатай байна. Өнөөдрийн энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд үе үеийн монгол төгсөгчдийг төлөөлөн манай улсын геологи хайгуулын салбарын уураг тархи нь болсон 10 гаруй хүн уригдан оролцож байна хэмээн онцлон хэлэв.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.