Энхийг сахиулагчид 30 хүний амийг аварчээ
Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймэрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгааллаа.

Тодруулбал, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, 3 нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ. Энэ үед Парианг суурингаас 8 км зайтай орон нутгийн жижиг омог айлын ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, яаралтай тусламж үзүүлэн тус омгийн иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлсэн байна.

Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар орныг хамарчээ.

Х.Хулан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-07 04:00:19
    баатрууд бат уул зоригийг алаад баатар авсны дэргэд манай энхийг сахиулагчид естой жинхэнэ баатрууд шуу