“Бид финанс” ББСБ-ын ажилтнууд хүний амь хохироосон уу
МҮОНТВ-ийн “Гэрэлтэй цонх” нэвтрүүлгийн  хөтлөгч Т “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг, 100 айл дахь “Ампер хаус” төвд байрлах байранд бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын эх сурвалжууд “Арваннэгдүгээр сарын 30-наас энэ сарын 1-нд шилжих шөнө уг хэрэг гарсан. Тус ББСБ-д ажилладаг эхнэрээ авахаар очтол тэнд хүмүүс архи ууж байсан юм билээ. Ингээд маргаан үүсэж, “Бид финанс” ББСБ-ын хоёр Т-г цохиж аминд нь хүрсэн байж болзошгүй хэрэгт цагдан хоригдож шалгуулж байна” гэв.

Хэрэгт холбогдуулан “Бид финанс” ББСБ-ын Сүхбаатар дүүрэг дэх салбарын захирал ажилтай, 27 настай Тод-Эрдэнэ, менежер 37 настай Батзориг нарыг холбогдуулан шалгаж байгаа аж.

Талийгаач Т нь 39 настай, эхнэр хоёр охины хамт амьдардаг байсан бөгөөд Соёлын гавьяат зүтгэлтэн Го.Бадарчийн хүү юм. Түүнийг амиа алдсанаас хойш МҮОНТВ-ээр “Гэрэлтэй цонх” хөтөлбөр гарахгүй байгаа билээ. Талийгаачийг өнөөдөр нутаглуулж байгаа юм байна.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүү 2018-12-07 12:06:12
    бузрын мөнөг хүүлэгчдийн бузар, бид чинь ж энхбаяр бузрынх бх шүү
  • ZOCNIN  2018-12-07 07:43:54
    hairan zaluu .. l
  • зочин 2018-12-07 07:30:41
    Ямар харамсмаар хэрэг вэ Яагаад уурлалаа гэхээр хүн алдаг новшнууд вэ Монголчууд бие биенээ алаад дуусан нь Хайран залуу
  • иргэн 2018-12-07 06:28:32
    оллоод зев бичдэг амьтан алгаа сайан пгоо гээд малнууд байдаг энэ гэрэл ч ялгаагуй энэхуу хэргийг .... энэ хэргийг шалгаж бна арайч дээ сэтгуулчид юм бол ичилдэ...
  • зочин 2018-12-07 04:03:13
    энэ муу мөнгө хүүлэгчид хагартлаа баяжаад одоо бүр хүн алдаг болоо юу.