Боулингийн УАШТ болно

Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр зохион байгуулна. Тухайн тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт хийх юм.

Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал олгох бөгөөд хамгийн өндөр оноотой тамирчид “Мастерс” ангилалд өрсөлдөх эрхтэй болно.

Тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, олон тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
 

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.