АТГ: Б.Батзоригоос өөр гишүүдээс байцаалт аваагүй
АТГ-аас сар бүрийн 25-нд хийдэг хэвлэлийн бага хурлаа яг одоо хийж байна.

Хурлаар сарын хугацаанд хийсэн ажлаа танилцуулахаас гадна олны анхааралд байгаа хэргүүдийн талаарх мэдээллийг өгч байна. Тухайлбал, ЖДҮХС-аас зээл авсан асуудалд УИХ-ын гишүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж зээл авсан уу гэдэг асуудлыг шалгаж байгаа юм.

Тэгвэл энэ хэрэгт хэд хэдэн гишүүнийг яллагдагчаар татаж шалгаж байгаа гэх мэдээлэлд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог "Энэ хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа. УИХ-ын гишүүн Б.Батзоригийг дуудаж байцаалт авснаас өөр гишүүд дуудаж байцаалт аваагүй. Одоогоор яллагдагчаар татсан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ЗОЧИН 2018-12-07 09:50:16
    АТГ ажлаа хиймээр байна. ЖДҮ-ийнхэн яригдаад сар болох гэж байхад Батзоригоос бусдыг нь байцааж шалгаагүй байна гэдэг дэндүү хариуцлагагүй явдал, Замхарна даа
  • иргэн 2018-12-07 05:49:43
    ждухс аас зээл авсан гишууд авлигын хэрэг гэхээсээ илуу зохион байгуулалттай албан тушаалаа урвуулсан хэрэг шуудээ уунд еренхий сайд гол буруутан нь