НОБГ: Галын дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Хүйтний эрч чангарч гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа эрс нэмэгдсэнтэйгээр холбоотойгоор нийслэлийн хэмжээнд гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хоногт гал түймрийн 15 удаагийн дуудлагатай хоножээ. Дээрх гал түймрийн 9 удаагийнхад нь пийшин зуухны аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалан айл өрхийн байшин өртөж шатсан дуудлага байв. Тухайлбал:
 

  • Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Нарангийн 8 дугаар гудамжны 24 тоотод байшин,
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 47 дугаар гудамжны 42 тоотод байшин
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар, Дэнжийн 4 дүгээр гудамжны 146 тоотод байшин,
  • Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Баянгол хүнсний захын дулааны шугам хөлдөж ил гал гаргасан,
  • Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Орчолнгийн 2 дугаар гудамжны 10 тоотод байшин,
  • Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 22 дугаар гудамжны 23 тоотод байшин,
  • Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамжны 682 тоотод машин шатаж,
  • Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 22 дугаар байрны дэргэд машин,
  • Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 30 дугаар гудамжны 547 тоотод байшин,
  • Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Малчины 2 дугаар гудамжны 16/Б тоотод байшин,
  • Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 563 тоотод гэр,
  • Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хотхоны 3 дугаар байрны 1 дүгээр орцноос утаа,
  • Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 7 дугаар гудамжны 123 тоотод байшин,
  • Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян уул 22 дугаар гудамжны 6 тоотод жорлон,
  • Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 4 дугаар гудамжны 154/Б тоотод байшин шатаж байна гэсэн дуудлагуудаар Онцгой байдлын албаны алба хаагчид гарч ажиллаж, гал түймрийг унтрааж ажилласан байна.


Иймд гэр хорооллын айл өрхүүдийн галлагаа нэмэгдэж байгаа энэ үед гэр, орон байрны галын аюулгүй байдлыг ханган, яндан пийшин зуухны аюулгүй ажиллагааг шалгаж, бага насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүй гэртээ үлдээхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • монгол 2018-12-07 11:53:02
    Галынхан худлаа шовуудахаа боль нээх их гал унтраалаа гээд л ярих юм худлаа нээх томорно шатсан хойно дуу шуу болоод худлаа ирдэг байж