УБТЗ-ын 6000 ажилтан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдлээ
Голомт банк иргэн бүрийг хуримтлалтай болгож, улс эх орныхоо эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор анх 2015 онд “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн билээ. Өнөөдөр тус хөтөлбөрт 100,000 гаруй иргэн нэгдэж хуримтлалыг зуршил болгоод байна.
 
Голомт банкнаас иргэд, харилцагчдынхаа санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор байгууллага, аж ажуй нэгжүүдэд шат дараалсан сургалт, лекцийг явуулсаар ирсэн бөгөөд энэ удаад УБТЗ ХХН-ийн харьяа Улаанбаатар зангилааны ажилчдад хуримтлалын ач холбогдлыг таниулснаар 6000 мянган ажилтан тус хөтөлбөрт нэгдлээ.




Иргэд, харилцагчид “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т нэгдэж хуримтлалтай болсноор мөнгөө зөв удирдахад суралцаж, ирээдүй нь илүү баталгаатай болох нөхцөл бүрдээд байгаа юм.
 
Та хуримтлалаа www.hurimtlal.mn–ээр нээлгээрэй.
Бусдад түгээх
  • gplus