Зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучдын дуулах эрхийг түдгэлзүүлнэ
Сүүлийн үед дуучид хуучины дууг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр, анх дуулсан дуучнаас нь зөвшөөрөл авсан гэх мэтээр дур мэдэн дуулах болжээ. Оюуны өмчийг хүндэлж, зохиогчийн эрхийн албан ёсны зөвшөөрөлтэй MOSCAP-тай гэрээ байгуулан дуулдаг дуучид нь тоотой цөөхөн байна.

Тиймээс MOSCAP-аас нэр бүхий зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуу дуулсан дуучдыг тухайн дууг дуулах эрхийг түдгэлзүүлэх тухай мэдээлжээ. Мөн дуулах эрхийг хассан, зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүй дуулсан дуучдыг олон нийтэд зарладаг болно.

Монголд албан ёсны бүртгэлтэй хамтын удирдлагын байгууллага болох  Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна. MOSCAP нь гишүүддээ үйлчилдэг хамтын удирлагын байгууллага юм. Одоогоороо хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчид нийлсэн 900 гаруй гишүүнтэй ажээ.
 
О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-09 05:33:43
    найранд дуулахгүй л байх болж дээ.
  • боль2 2018-12-08 13:43:55
    дуучид нь ѳѳрсдѳѳ гадны ая шүлэг хусаал байдаг байж. одоо явахгүй байгаа нѳхдүүд л ийм юм санаачилдаг байх.
  • zochin 2018-12-08 07:38:32
    Am barij bichleg tavij duuldag duuchid baidag, dur meden huuchnii duunuudiig duulj orlogo oloh eh uusver bolgoh zohioliin duuc tedentei temtseh heregtei
  • Зочин 2018-12-07 13:09:04
    Бичлэг тавьж, ам барьж дуулсан дуучны эрхийг бас хасах хэрэгтэй. Иргэд CD сонсох гэж мөнгө төлдөггүй !
  • зочин 2018-12-07 09:29:55
    дуулж л байвал сайн биз дээ зохиогч нь аль хэдийн тэнгэрт байгаа даа тэдний емнеес менге хийх гэсэн л арга оюуны емч иргэн ул хедлех херенгеес юугаараа илуу юм