Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар олгоно
 
“Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгох ажлыг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс бодитоор эхлүүлэхээр болжээ. 

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг цахимаар олгохтой холбогдуулан мөн Экспертийг сонгон шалгаруулах журмыг батлуулж, Экспертийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулах, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”, “Барилга байгууламжийн төвөгшлийн ангилалыг зориулалт, хүчин чадлаар нь тогтоох дүрэм”-д өөрчлөлт орж байгаа аж. Мөн түүнчлэн сургалт явуулах, тусгай зөвшөөрлын олголт зэрэг төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр ТББ-гүйцэтгүүлэх ажлын гүйцэтгэлд үнэлэлт дүгнэлт өгч, ирэх онд ажиллах зарчмаа тохироод байна. Үүний өмнө барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах программыг БХБЯ хүлээн авчээ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-12-09 05:31:23
    ажилаасаа гарчихсан хүний нэр, бичиг баримтаар зөвшөөрлөө сунгаад л улсыг хуураад яваад байгаа барилгын ҮА Эрхлэгчид их байгаа. Үндэсний Ассоциаци болоод дээрдэ...
    103.229.120.7
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-09 05:11:44
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах