Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжгийг нээнэ
Архангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид халхын Зая гэгээний тухай түүхэн дуулалт жүжгийн нээлтийг маргааш хийнэ.
Архангай аймгийн хөгжимт драмын театрын тайзнаа Архангай аймгийн онцлогийг харуулсан, аймгийнхаа алдар гавьяат нэртэй хүмүүсээр хийсэн түүхэн жүжиг байдаггүй аж. Харин халхын Зая гэгээний түүхэн дуулалт жүжиг анхных болох юм байна.
Монгол түмний бахархал Зая гэгээний түүхэн амьдралаас сэдэвлэсэн энэхүү жүжгийг бүтээж, хойч үедээ сэргээж таниулах нь зүйтэй зүйтэй гэдэг үүднээс энэхүү жүжгийг онцлон авчээ. Жүжгээрээ хүмүүжил, ёс суртахуун, төлөвшил, ёс зүйг хүмүүст үзүүлэхийг зорьжээ. Зая гэгээний түүхэн дуулалт жүжгийг СГЗ Г.Жамц анх санаачлан, түүхийн талаас нь судалж, түүхэн зөвлөхөөр ажиллаж байна. Хөгжмийн зохиолчоор Эрдэнэмандал сумын уугуул, төрийн соёрхолт С.Соронзонболд, ерөнхий найруулагчаар “Цагаан лавай” чуулгын үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч, дарга Д.Батболд, ерөнхий хормистрээр УДБЭЧ-ын ерөнхий хормистр н.Эрдэнэцог, үндэсний хөгжмийн багшаар СУИС-ын морин хуурч багш н.Мөнхбат, бүжиг дэглээчээр СУИС-ын багш н.Одбаяр нар ажиллаж байна.
П.УНДРАМ 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.