Утаанаас сэргийлэх зөвлөмж
Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын, зүрх судасны өвчин, харшлын эмгэг, нүд, чих хамар хоолойн үрэвсэл,нөхөн үржихүйн эрхтний болон хүүхдийн бие махбодийн өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, дархлалын төвшинг бууруулдаг бөгөөд хүүхэд, өндөр настан, архаг өвчтэй хүмүүс илүү өртдөг.

Иймд утаанаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
 
  1. Утаатай орчинд ажиллаж, амрахгүй байхыг аль болох хичээх, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх. Ялангуяа, зүрх судас, амьсгалын замын өвчинтэй, харшлын эмгэгтэй хүмүүс анхаарах хэрэгтэй.
  2. Зайлшгүй гадуур явах шаардлагатай тохиолдолд  амны хаалт (маск)-ыг зүүж хэрэглэх.
  3. Хувь хүн өдөрт 2 литрээс доошгүй ус, шингэн зүйлийг уух.
  4. Гэрийн дотоод орчны буюу бичил агаарын чанарыг сайжруулах, бохирдуулахаас сэргийлэх. Үүнд:  
    • Гэртээ өдөрт хоёроос олон удаа чийгтэй цэвэрлэгээ хийж, гэр доторх агаарыг чийгшүүлэх. 
    • Оршин суугаа газрынхаа агаарын бохирдлын төл­вийг ажиглаж, бохирдол багатай үед орон гэрээ агааржуулах.
    • Агаарын шүүлтүүр бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах (Хэт өндөр үр ашигтай агаарын шүүлтүүр - High Efficiency Particulate Air Filter–HEPA Filter бүхий агаар цэвэршүүлэгчийг ашиглах)
    •  Хүүхдийг гадаа шороон дээр тоглуулахгүй байх, тогтмол гарыг нь угаалгаж занших хэрэгтэй. Агаарт дэгдсэн хорт нэгдэл хөрсөнд бууж улмаар хүүхдүүдийн гараар дамжин тэднийг хордуулах эрсдэлтэйг анхаарна уу.
  5. Чийрэгжүүлэлт,биеийн дархлааг дэмжих, эсэр­гүүцлийг сайж­руула­хад анхаарах. Үүнд:
    • Ажил амралтаа зөв зохицуу­лан, сайн унтаж амрах.
    • Шим тэжээл сайтай хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх.(сүү, цагаан идээ болон эрдэс, амин дэм агуулсан жимс, хүнсний ногоо хүнсэндээ хэрэглэх нь эрүүл мэндэд тустай)
    • Уламжлалт аргаар бүрсэн тараг хэрэглэх нь хордлого тайлах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, хоол хүнснээс авах хэрэгцээт шимт тэжээлт бодисыг биед гүйцэд шингээж өгнө.
    • Идэвхтэй амрах, хөдөлгөөнийг  эрхэмлэх, спортоор хичээллэх, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах, ууланд авирах гэх мэт.
Эх сурвалж: НЭМГ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-12-09 07:35:00
    Одоо ганц гарц нь өрх бүрийн яндангаас агаар бохирдуулсаны татвар ав би өгмөөр байна тэгээд хэдэн жил амьд явах хэрэгтэй байна
    202.9.42.18
    Мэдэгдсэн Хариулах