Украины зүүн хэсгээс сая иргэн дүрвэсэн гэв
Украины зүүн хэсгийн нутагт Засгийн газрын арми болон оросын талыг дэмжигч салан тусгаарлагчдын хооронд үүссэн дотоодын мөргөлдөөн тэмцэл удаан хугацааны турш үргэлжилсээр байна. Мөргөлдөөний улмаас Украины нутгаас дүрвэсэн иргэдийн тоо сая гарсан талаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссарын  газар мэдээлжээ.
 
Украины зүүн этгээдийн нутагт Украины арми болон салан тусгаарлагчдын хооронд өрнөж буй мөргөлдөөн дөрвөн cap гаруйн хугацаанд үргэлжилж байна. Швейцарийн Женев хотноо НҮБ-ын төлөөлөгчид Украины дотоодын хямралын асуудлаар өнгөрсөн мягмар гарагт уулзжээ.
 
Улмаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч хэвлэлийнхэнд хандан “Украины зүүн этгээдийн Донецк, Луганск мужийн иргэд орон гэрээсээ дайжиж байна. Украины харьцангуй тайван нутаг дэвсгэр рүү 260 мянган иргэн дүрвэсэн бол Оросын нутаг руу 814 мянган хүн дүрвэсэн” хэмээн мэдэгджээ.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.