М.Энхболд дарга аа, таны удирдсан парламент чадамжгүй болчихлоо
Сүүлийн сар гаруй хугацаанд МАН-ын үнэмлэхүй олонхоор бүрдсэн парламент Ерөнхий сайдыг огцруулах асуудлаас өөр юу ч хэлэлцсэнгүй. Ер нь намрын чуулган нээснээс хойш 2019 оны төсөв баталснаас өөр гараас гаргасан зүйл энэ парламентад алга. 50 гаруйхан хувийн ирцтэйгээр арайхийж төсвөө баталсан М.Энхболдын ангийнхан даргынхаа одоо бүр үгэнд орохгүй байна. Ангийн дарга М.Энхболд ангийнхнаа чуулганы хуралдаа ирэхийг гуйж, шаардаж, зандарсан ч тусыг эс олов. Учир нь ангийн нөхөд нь түүнийг төрийн албыг худалдсан гэх 60 тэрбумын хэрэгтэй холбоотой учир нь ийнхүү суудлаасаа буухыг шаардаж байна. Гэвч М.Энхболд дарга яг л дөргүй бух шиг зөрүүдэлсээр өнөөдрийг хүрлээ.

Ямар сайндаа УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Манай намынхан зохион байгуулалттай ҮХЦ-д намайг өгөөд “Би УИХ-ын үйл ажиллагаа сэвтэх ёсгүй” гэж үзээд УИХ-ыг даргын суудлаа өгч байлаа. Би ийм нөхцөл байдал үүссэн байна гэж М.Энхболд даргад хэлсэн, нөхрийн ёсоор. Би албан тушаалаа өгөөд юм алдаагүй. УИХ-ын дарга та асуудлаа бод. Хэд дахин хэлүүлэх гэсэн юм. УИХ өөрөө ямар байдалд орчихсон байгаагаа харахгүй байна уу. Олон юм яриад байх юм. Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй шүү. Үүнийгээ өөрсдөө бодоцгоо. Энд 20 хүрэхгүй хүн сууж байна. УИХ чинь цаашдаа яах гэж байна. Нөхрийн ёсоор зөндөө хэллээ. Тавин хувь нь эсэргүүцээд танхимаас гараад явчихсан байхад цаашдаа яаж авч явах гэж байгаа юм” гэж сануулах, ойлгуулахын засвар үгээ хэлэв. Түүний үгийг М.Энхболд дарга үл тоов.

Мөн ирц бүрдэхгүй асуудлаас үүдэн гишүүд бүрэн эрхээсээ татгалзах тухай яриа дэлгэж эхэллээ. Тухайлбал, Ж.Мөнхбат гишүүн “Шударга ёсны тухай ярьж байгаа гишүүд миний бланк дээр гарын үсэг зур, тэгээд тарах асуудлаа яръя. Ард түмнээрээ дүнгээ тавиулъя” гэсэн бол Ж.Бат-Эрдэнэ “Мөөгий гишүүн бланк дээрээ гарын үсгээ цуглуул, таръя яршиг. Тийм л хоншоортой юм бол дахиад сонгогдоод ороод ир. Бүгдээрээ огцоръё” гэсэн юм. Тэдний араас УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ байгаагаа илэрхийлээ. Гэвч үүнээс хойших өдрүүдэд энэ тухай асуудал яригдсандгүй. УИХ-ын даргыг ирцээ бүрдүүлж чадахгүй парламент чадамжгүй болчихоод байгааг хайцаалах гэсэн үү, үнэхээр бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтэй байгаа юу гэдэг нь эргэлзээтэй.
 
 Чадамжгүй, чадваргүй төр тогтвортой байх нь хэнд ашигтай вэ. Ард түмэн бидэнд бол төр шиг төр, УИХ шиг УИХ хэрэгтэй байна.

Үүний эцэст М.Энхболд дарга “Сүүлийн үед "60 тэрбум" гэх хэргээр ЖДҮ-ийн хэргийг дарах оролдлого, сурталчилгааг ихэд хийх боллоо. Үүнийг би зогсоох ёстой гэж үзэж байна. "60 тэрбум" гэх хэргээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга хэлэлцүүлгээ хий. Ёсзүйн дэд хороо ЖДҮ-ийн асуудлаар дэд хороогоо хуралдуул. Хэрвээ дэд хороогоор хуралдуулахгүй бол ирэхгүй байгаа гишүүдээ бүрэлдэхүүнээсээ чөлөөлж, дараагийн гишүүдийг томил. Намайг огцруулъя гэж байгаа бол хуулийн дагуу шаардлага, санал санаачлагаа бичээд албан ёсоор асуудлаа тавь. Засгийн газрын УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагаас болоод УИХ-ын хоёр өдрийн үйл ажиллагаа явуулж чадсангүй. Би олон нийтээс уучлал хүсч байна” гэснээр хурлаа хаан гарч одлоо.Энэ бол өнгөрсөн баасан гарагт болсон үйл явдал.

Ийнхүү ирцгүй чадамжгүй парламентын үйл ажиллагаа үлгэн салган үргэлжилсээр 2019 оныг угтах нь. Угаас 60 тэрбумтай, тэрбумгүй 2016 оны сонгуулиар бүрэлдсэн парламент өөрөө чадамжгүй, ор нэр зүүж өнөөдрийг хүрсэн нь худлаа биш юм. Ажлын хэсэг, чуулган, байнгын хорооны хуралдааны ирц нь бүрдэхгүй. Сандал ширээний асуудал л биш бол парламент дөнгөж 50 гаруйхан хувьтай хуралдаанаа эхлүүлнэ. Ирцээ бүртгүүлж, хуралдаан эхлүүлэх үүргээ гүйцэтгээд гишүүд нь гарч одно. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 4.9-д зааснаар гишүүн тэр өдөр картаа шургуулсан л бол ирсэнд тооцдог. УИХ-ын танхимд 10 гаруйхан гишүүн суугаад хууль батлах нэрээр бусдыг кнопыг дарж гүйхийг О.Баасанхүү гишүүн шууд дамжуулж чамгүй олон удаа харуулсан.

Гэтэл УИХ-ын дарга та “Төр тогтвортой байх ёстой. Үүний төлөө би явна” гэх муйхарлах юм. Чадамжгүй, чадваргүй төр тогтвортой байх нь хэнд ашигтай вэ. Ард түмэн бидэнд бол төр шиг төр, УИХ шиг УИХ хэрэгтэй байна.
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-12-14 09:10:49
    Ouyn erdene shig hunii ach medehgui har bagaasaa heruuliin buzar alban tushaaliin sonirholtoi huneer yadagiin zailaachee, ta nar ulsaa buur dorduulna
  • Зочин 2018-12-11 02:40:38
    Хүн хирээ,тэмээ гэдгэрээ мэдэхгүй гэж үнэн ээ дээ! идэхээс өөр сэтгэдэггүй өөрийнх гайгаар нь улс хоцрогдоод бхыг мэдрэхгүй тэнэг амьтан гэж
  • Зочин 2018-12-11 01:56:20
    С.Эрдэнэ ард түмнээр түрий барьж МАН -ыг татан буулгах гээд байдаг нь М.Энхболдыг авч үлдэх гэсэн далд санаатай. Учир нь бүх тохиролцоо нь ил болох тул
  • зочин 2018-12-11 01:40:33
    Энэ үхдэл зайлж энэ Засгийн ажлыг хийлгэхгүй юм байхдаа, Монгол улсын бүхий л хуулийг зөрччихөөд гөлийгөөд суугаад байх юм ,,Энх60лд зайлааачэээээээ
  • Сонгогч 2018-12-11 00:08:54
    АЛБАН ТУШААЛ АМЬ БОЛНО ГЭЖ БАЙХАА. НЭГ ХҮНИЙ ХОЦРОГДОЛ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛЧИХ ЮМ. ДААН Ч ДАА
  • Zochin 2018-12-10 22:07:02
    Buuxaar byx yum ni il tod bolj xulgailsan xorongoo xadgalj avch yavch chadaxgyi xen ch bish bolno gexees suudlaa tavij chadaxgyi baina daa
  • Зочин 2018-12-10 18:42:05
    Манай улс ичмээр хоцрогдоод бхад үхсэнээ хийж сууна.Асар их хоцрогдолтой бгаа чинь улсын хөгжил,олны амьдралд тусахыгмэдрэхгүй,би алдаа гаргаагүй гэж тэнэгтээд...
  • Зочин 2018-12-10 14:53:49
    Ёстой гашилсан толгойтоо хог вэ?Ийм мэдрэмжгүй усан тэнэг байхад улс яаж хөгжих вэ дээ?
  • иргэн 2018-12-10 13:25:48
    Энхболдоо монголын төрөөс бушуу хурдан зайлчаачээ.Эрдэнэтийн 49-хувийг хулгайлж авсанаа ард түмэнд нь өгнө гэсэн яасан бэ.Худалч хулгайчаа бага доромжлоорой.
  • ккк 2018-12-10 12:03:07
    М.Энхболд УИХ-ын даргаасаа буу буу. Энхболдыг бойкотлож байна гэдгийг ойлгох хэрэгтэй.
  • zochin 2018-12-10 11:16:17
    ajlaa egeed irex songuuli xvrtel saixan amar. Xarin UIX tarval estoi zavaarsan yum bolno. Gitler toiron xvreelgechdeesee bolj vxsen.
  • Иргэн 2018-12-10 10:55:06
    Зохион байгуулалттай гээд байх хэрэггүйшдээ?! Хууль зассан, маш том асуудлаас үүдэлтэй юм юм л болсоншдээ?! Харин одоо бол болчимгүй залуусыг турхираад л сууна?...
  • doogii 2018-12-10 10:24:13
    zarimdaa MUU AMID YAWHAAR SAIN UH GEDEG CZIG ,ENE YG IH HURLIIN DARGAD YAG TAARNA,TER HYNII TENEGREL ARD TYMNIIG DOROITUULJ IH HURLIIG TARAAH SZALTAG BOLJ BAINA...
  • Ми гэртээ харь! 2018-12-10 09:51:52
    Үхэж байсан ч зайлна гэж байхгүй гэсэн гөлөөн юм аа!
  • Гөлийсөн 2018-12-10 08:16:54
    Үнэхээр нэг хүний суудал УИХ, МОНГОЛ УЛСЫН эрх ашигаас илүү байж харагдаад байгаа юм даа. Гөлийсөн, гүлдийсэн,
  • зочин 2018-12-10 08:00:15
    Хяларууд аа, ирсэн бол явж сур. Авсан бол өгч сур. Олон түмний хараал идэж, төрийн өндөр сэнтийд шигдээд байх ямар хэрэгтэй юм бэ?
  • ШИРЭН НҮҮРТЭЙ М. ЭНХБОЛД ОГЦОР 2018-12-10 06:09:12
    ШИРЭН НҮҮРТЭЙ М. ЭНХБОЛД ОГЦОР
  • zochin 2018-12-10 05:45:50
    ENE nukhur UNEKHEER TSAGAANDAA GARCH TSAYCHIKHSAN AMITAN YUM DAA , YAJI NOIRTOI KHONODOG YUM BOL DOO , ARD OLNY KHARAALYG IDEED DUUSLAA
  • Зочин 2018-12-10 05:05:13
    М.Энхболдын ард Элбэгдорж, Бадамжунай, С.Баяр нар түшиж зоригжуулж байгаа гэсэн. Тэдний эрх ашиг ард түмнийхээс дээгүүр гэж үү?
  • Зочин 2018-12-10 04:38:18
    Тэр 60 тэрбумын 6 г нь лав МАН ын ЕНБ Дарга, 5 сайд нийлээд авлаа, Үлдсэн хэдийг нь мөн тэд авжээ. Энэ чинь төрийг зарж байгаа биз дээ
  • зочин 2018-12-10 03:59:34
    Хурдан огцрооч улс орны ажил яавуулаач.Наад хүн чинь цаанаасаа даалгавартай ажлаа өгч чадахгүй байгаа хүнүү,
  • зочин 2018-12-10 03:54:55
    М.Энхболд оо, зайлаач ээ, Наад УИХ, Засгийн ажлыг явуулаач ээ, Ганцхан саад нь чи байна ш дээ, Ухаараач, тэмээ гэхээр ямаа гээд ширэн нүүрлээд суугаад байх ю...
  • Зочин 2018-12-10 03:39:28
    Төрийн эрхийг хууль бусаар авна гэдэг яаж ч бодсон ЖДҮ-тэй харьцуулахын аргагүй ноцтой хэрэг. Хоёр муугийн аль болох бага үр дагавар байгатайг нь АРД ТҮМЭН ...
  • !!!!! 2018-12-10 03:35:55
    ATG Emkhboldiig Erdentiin 49% tai holbootoi gishuunees tudgelzuuleed shalgaad hariug ni darui ard tumend heleh zag bolson shuu !!!
  • irgen 2018-12-10 03:18:17
    ih hural tar
  • !!! 2018-12-10 03:09:14
    Миеэ албан тушаалаасаа огцроод наад ажлаа явуулбал дээр байна даа!!!
  • зочин 2018-12-10 03:08:26
    М.Энхболд бишээ Харин энэ Хүрэлсүх гэгч этгээд газрын хаанаас ямар мөнгө их хурлын зарим гишүүдэд өгөөд Е-сайд болоод монгол орныг түйвээгээд байнаа
  • хуульч 2018-12-10 03:07:19
    НАМЫН ДАРГА ЕРӨНХИЙ САЙД ПАРЛАМЕНТИЙН ДЭЭР ГАРЧ СЭЛЭМ ЭРГҮҮЛЖ ӨӨРИЙН ҮЗЭМЖЭЭР НАМЧИРХАВАЛ МОНГОЛД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГ ДЭЭРДЭЭ ??,,ТЭР ХҮН ХУУЛЬД ЗАХИРАГДАНА
  • оч 2018-12-10 03:01:53
    УИХ-ын даргыг огцруулах шаардлага хууль бус гэхдээ төрийн ажил гацаад байгаа,ихэнх гишүүд таныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир ажлаа өгөөд гишүүнээ хий
  • Зочин 2018-12-10 02:45:03
    УИХ ын даргыг огцруулах үндэслэл алга.Засгийн газар УИХ д ажлаа тайлагнах ёстой.УИХ ын дээр гарсан ЗГ ыг бүрэн бүрэлдхүүнээр огцруулья.
  • Төрийн дээд албанд насны босготой бол 2018-12-10 02:25:56
    Төрийн дээд албанд насны босготой болохгүй бол жоохон банди нар орж ирчихээд өшөө дээшээ гээд шунаад амар заяа үзүүлэхээ болихнээ. Хүрэлсүх мэтийн дэслэгч банди...
  • Ajlaa hiigeechee !!! 2018-12-10 02:22:34
    TV , Socioloor ene Enkboldiig Erdentiin 49% tai huiwaldaj zawshsan etgeed geed b na ene Shuuh Prokuror ni ajilaa hiigeechdee !
  • !!! 2018-12-10 01:55:37
    Erdentiin 49 % iin luiwarchid zailaa ted nariig bugdiig ni awchirch yl asuuh zag irsen shuu !!
  • Бат 2018-12-10 01:46:33
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
  • иргэн 2018-12-10 01:41:47
    Яаг зөв хэлсэн байна УИХ н дарга огцорох хэрэгтэй
  • пгоо мал 2018-12-10 01:37:08
    пгоо чамаар л дутаж гэнэ дээ таван уг зев холбож чадахгуй байж хэний захиалгаар юм бичих чээ аядаж байгаа м бэ тер тогтвортой байх нь хэнд ашигтай вэ ч гэх шиг