Өнөөдөр болох үйл явдлууд

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:50 цагт: Туушин зочид буудалд  "Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2018" болно.

10:00 цагт: Эрүүл мэндийн яамны хурлын залаанд Эрүүл мэндийн цогц үйлчилгээг багтаасан EMNELEG.MN аппликейшний нээлт болно.

10:00 цагт: ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 6 давхарт ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль явагдаж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган, бүтэцийн академиудаас нэр дэвшигч 14 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэнэ.

11:00 цагт: С.Зориг асны хөшөөн дээр "Ардчилал, хүний эрхийн өдөр"-ийн арга хэмжээг зохион байгуулна.

11:00 цагт: Хүний эрхийн олон улсын өдөрт зориулсан Хэвлэлийн бага хурлыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагт: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд АШУҮИС-ийн шинэ цогцолбор сургуулийн А, Б блокийн нээлтийн үйл ажиллагаа болно.

11:00 цагт: MN мэдээллийн төвд хуульч Д.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргаж байгаа талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын Үндэсний музейд "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Сайн ноён хан Боржигон Төгс-Очирын Намнансүрэн-140" архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

12:00 цагт: Ancore Conference event venue-д аварга, мянгат малчдын зарим төлөөллүүд МАА-н салбарын тулгамдсан асуудлаар болон Малчдын нэгдэл байгуулахтай холбогдуулан хэвлэлийнхэнд мэдээлэл хийнэ. Энэ үеэр нүүдэлчин өв соёлоо тээж яваа малчдын талаар гаргасан "Монгол Малчдын Алтан товчоон" номын нээлт болно.

12:00 цагт: Сүхбаатарын талбайд хүний эрхийн төлөөх төрийн бус байгууллагууд "Хүний эрхийг дархлаажуулъя. Та ч бас эрхээ хамгаал" өдөрлөгийг зохион байгуулна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.