Оюутан боксчид маргааш ДАШТ-ийг зорино
Оюутны Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-15-ны өдрүүдэд Якутск хотноо болно. Зургаа дах удаагийн энэ тэмцээнд Беларус, Унгар, Иран, Казахстан, Молдав, Монгол, Голланд, Орос, Узбекстан, Франц, Швейцарь, Эстон, Өмнөд Солонгос зэрэг 20 орчим орны 145 тамирчин эрэгтэй 10 жинд, эмэгтэй 3 жинд орж өрсөлдөнө. Азийн наадам цаг хугацааны хувьд ойрхон болж байгаа учраас Азиас оролцох орнуудын тоо бага байна.
 
Монголоос 13 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцох бөгөөд тэд маргааш эх орноосоо мордоно.
Монголын оюутны шигшээ багийн боксын ахлах дасгалжуулагчаар МУГД, Азийн хошой аврага  Х.Алтанхуяг, дасгалжуулагчаар А. Гантулга нар ажиллана. Тамирчидаар 49 кг-д Г.Ариунболд, 52 кг А.Нурлан, 56 кг Б.Билгүүн, 60 кг Б.Жавхлан, 64 кг Ц.Отгон-эрдэнэ, 69 кг О.Батзориг, 75 кг Ж.Отгонжаргал,81 кг Х.Бехнур нарын 9-н тамирчдаас гадна эмэгтэйчүүдээс 51кг Т.Болортуул, 60 кг-д М. Гүндэгмаа нарын 2 тамирчин оролцоно.
 
Эдгээр тамирчид маань бэлтгэл сайтай байгаа гэнэ. Учир нь Азийн 2014 оны наадамд оролцохоор бэлтгэж байгаа нэгдүгээр багтайгаа хамт нилээн хугацаагаар цугларалтанд гарч, спаринг хийж харилцан бэлтгэлээ хангасан юм байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.