Н.Төгсцогтын карьерын хамгийн чухал тулаан Нью-Йоркт болно
Мэргэжлийн боксын рингэнд хүч үзэж буй “KING TUG” Н.Төгсцогтын 11 дэх  тулааны тов гарчээ. Тэрбээр энэ удаад WBC болон IBO холбооны дэлхийн аварга болж байсан,  WBC-ийн чансааны 57,2 кг жинд хоёрдугаарт бичигдэж буй Доминикан улсын боксчин Клаудио Марреротой тулалдахаар болжээ. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын "Barclays Center” ордонд зохион байгуулах юм байна.

Мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийж бүгдэд ялалт байгуулаад буй Н.Төгсцогтын хувьд энэ удаагийн тулаан карьерынх нь хамгийн чухал тулааны нэг юм. Учир нь Н.Төгсцогт-Маррерогийн "дуэль"-д хэн ялсан Дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдах эрхтэй болно.

Б.Од
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.