Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсад айлчилна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Засгийн газрын урилгаар тус улсад 2018 оны 12 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлцээ хийж, Япон Улстай харилцах манай “гуравдагч хөрш”-ийн бодлогыг нотолно.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Япон Улсын парламентын удирдлагад бараалхаж, Япон, Монголын найрамдлын бүлгийн удирдлага, гишүүд, Япон, Монголын найрамдал, олон нийтийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА), Японы Олон улсын хамтын ажиллагааны банк (ЖБИК) зэрэг байгууллагын удирдлага Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхана.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  айлчлалынхаа үеэр Монгол, Японы төр, хувийн хэвшлийн IX зөвлөлдөх уулзалт, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ болон Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих байгууллага (ЖЕТРО)-аас хамтран зохион байгуулах “Монгол, Японы бизнес форум”-д тус тус оролцож, үг хэлнэ.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-11 04:16:32
    Юу гуйж, юу сурах юм бол. Хариуцлага шударга ёс гэж юу байдаг. өөрөө өөртэйгөө яаж хариуцлага тооцдог туршлагаас сураад ирвэл сайнсан
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-10 15:11:03
    Японд очихоос 5хонгийн өмнө махтай зүйл идэхээ болиороо.Биеэ цэвэрлэнэ гэсэн үг,тэгвэл мах үнэртэхгүй!
    221.238.217.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Эрдэнэ 2018-12-10 14:39:48
    өмсөж явах хувцсаа сайн цэвэрлээрэй. Монголоос очсон хэнээс ч утаа ёстой утгаараа үнэртэнэ дээ.
    66.181.177.184
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-10 09:52:44
    энэ муу женког боловсролгуй улаан луйварчин ч гэсэн улсын эзэн бна даа ганц улсад айлчлуулах юмсан негее баасан авгай дагаж явна гэж шаналгах юм болов уу
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах