“Сүмо 25” гар зургийн уралдааны эзэд тодорлоо
Монголын сүмо бөхийн холбоо үүсэн байгуулагдсан түүхт 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт, шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр "Централ тауэр"-т боллоо. Монгол хүн Японы мэргэжлийн сумод барилдаж эхэлсний 26 жил, Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохиож байгаа. 

Ойн баярын хүрээнд  “Монголын сумо бөхийн холбоо” 25 жилийн ойн хүрээнд “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаан, “Миний мэдэх Сумо-25” хэвлэл мэдээллийн шилдэг бүтээл шалгаруулахаас гадна “Сумо-25” асуулт, хариултын нэвтрүүлэг, тэмцээнийг зохион байгуулсан юм. Тэгвэл өнөөдөр эдгээр зохион байгуулсан тэмцээн уралдааны шилдэгүүдийг шалгаруулж, шагнал гардуулах ёслол боллоо.

 Монголын сумо бөхийн холбоо байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Япон орон, Японы мэргэжлийн сумо бөхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн спортод хандах хандлага, сонирхлыг дэмжих, Монголын сумо бөхчүүд, тэдний гаргасан амжилтыг хүүхэд багачуудад таниулах, сурталчлах зорилготой “Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдаанд 300 гаруй хүүхдүүд оролцож дараах хүүхдүүд шилдгээр тодрууллаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд  оролцсон урлаг, спортын олон алдартнууд гар зургийн уралдаанд оролцож, тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулав.


“Сумо-25” хүүхдийн гар зургийн уралдааны шагналт байрууд


Нэгдүгээр байр Хөгжим бүжгийн коллежийн Төгөлдөр хуурийн ангийн сурагч Х.Хүслэн /Япон улсын DISNAY Land аялах эрхийн бичиг/ Х.Хүслэнгийн хувьд өөрийн бүтээлдээ /Д.Кёкүшюзан Батбаяр Япон Монголын урлаг соёлын элч болон ажиллаж буйг харуулахыг зорьсон гэнэ. Мөн анхлан Д.Кёкүшюзан Батбаяр сүмо бөхөөр амжилт гаргасан нь өнөөдрийг амжилттай бөхчүүдийн түүхийн эхлэл нь юм гэдгийг харуулахыг зорьжээ/

Хоёрдугаар байр Баянхонгор аймгийн сурагч А.Чойжамц /нөтбүүк/
Гуравдугаар байр Ховд аймгийн сурагч Б.Буянбадрах 500,000 /таван зуун мянган/ төгрөг

Тусгай байр Нийслэлийн ЕБС-ийн сургуулийн сурагч Э.Энхтунгалаг 200,000 /хоёр зуун мянган/ төгрөг эхний байруудыг эзэллээ.




Түүнчлэн өнөөдрийн үйл ажиллагааны үеэр Монголын сүмо бөхийн холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа албаны хүмүүсийг шагнаж урамшуулсан юм. 

-Монголын сүмо бөхийн холбооны ЕНБД Жигжидсүрэнг Монголын Үндэсний Олимпийн Хорооны “Алтан-Очир” одон,
-Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн н.Батсайханг Олимпийн алдар” одон,
-Монголын сүмо бөхийн холбооны УЗ-ийн гишүүн Ганхолбоо, Сүмо бөхийн холбооны менежер Бямбатогтох нарыг Олимпийн алдар” одонгоор шагнасан юм.

Мөн хэвлэл мэдээллийн сэтгүүлчдийн дунд ч “Миний мэдэх сүмо 25” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж тэргүүн байрыг сэтгүүлч Н.Отгонбаяр тэргүүн байр эзэлж Япон улсад аялж, башё үзэх эрхээр шагнууллаа.




П.УНДРАМ 
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-11 06:27:25
    Нэг хэсэг монголчууд сүмог үздэг сонирхдог байсан, одоо бол нохой ч тоож шиншихгүй, манай үндэсний бөхөөс дээрдэх юмгүй муу муухай болгон шүглэсэн эд шүү дээ
    66.181.166.196
    Мэдэгдсэн Хариулах