Компьютерийн ард хэдэн цаг суух вэ?

-Хүүхдийнхээ харааг сайжруулахын тулд ямар дасгал хийх вэ. Ялангуяа, комюьютер дээр удаан суудаг хүмүүс хараагаа яаж хамгаалах вэ?

-Харааг дасгалаар сайжруулна гэж байхгүй. Харин хамгаалж болно. Компьютерийн ард удаан суудаг, дэлгэц удаан ширтдэг, цаас их удаан ширтдэг хүмүүст харааны ядаргаа үүсдэг. Байнга ойрын юм ширтсэнээс нүдний булчингууд зангирч агшдаг. Тиймээс 40 минутаас нэг цаг компьютерийн дэлгэц ширтэхэд хоёр минут босоод цонхоор холын юм харах, нүдэн дээрээ хүйтэн жин тавих, нүдээ баруун, зүүн, дээшээ, доошоо эргүүлэх дасгал хийснээр нүдний булчинг суллаж, амраадаг. Хүүхдийг найман нас хүртэл нь компьютер дээр суулгах, зурагт их үзүүлэх нь муу. Тэдний хараа бүрэн хөгжиж тогтворжоогүй байхдаа ядаргаанд ордог.

П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн Нүдний мэс заслын тасгийн эмч З.Баярцэцэг


Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.