Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоов

БНХАУ-ын Ханжоу хотод усанд сэлэлтийн ойрын зайн буюу 25 метрийн бассейн явагддаг ДАШТ өнөөдөр/12.11/ эхэллээ. 14 дэх удаагийн тэмцээнд 60 орны тамирчид ганцаарчилсан болон багийн төрлөөр өрсөлдөж байна.

Монгол Улсаас ОУХМ Г.Занданбал, Б.Энххүслэн нарын дөрвөн тамирчин оролцож байна.

Өнөөдөр ОУХМ Г.Занданбал эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтээр 1:02.93 минутын амжилтаар улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Мөн ОУХМ Б.Энххүслэн эмэгтэйчүүдийн 200 метрийн өврөөр даллах сэлэлтээр 2:04.84 минутын амжилтаар 56 орноос 37 дугаар байрт орсноос гадна улсынхаа рекордыг шинэчлэн тогтоогоод байна.

Тэмцээн арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөнө.





Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.