Гадаад худалдааны бараа эргэлт 11,9 тэрбум ам.долларт хүрчээ
Монгол Улс 2018 оны эхний 11 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 5.4 тэрбум америк доллар байна.

Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний 11 сард 1.8 тэрбум америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 672.6 (37.7%) сая америк доллараар буурч, 1.1 тэрбум америк доллар болжээ.



Экспорт 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 794.2 сая америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний экспорт 1.1 тэрбум америк доллар, нэхмэл бүтээгдэхүүний экспорт 79.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум америк доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 301.0 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 128.8 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 365.4 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 246.3 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 203.5 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.9 хувийг эзэлж байгаа бол импортын 66.8 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Эх сурвалж: ҮСХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.