Эмчийн биед халдах, гүтгэж доромжлох асуудал хэрээс хэтэрсэн гэв

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн эмч энэ сарын 11-нд шөнийн 01:10 цагт ажил үүргээ гүйцэтгэж явахдаа үйлчлүүлэгчийн нөхрийн халдлагад өртөж, гэмтэж бэртсэн асуудал олны анхаарлыгтатсан. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд албан ёсоор мэдээлэл хүргэж эмч, эмнэлгийн ажилчдын байр суурийг илэрхийллээ.

“ХУД-ийн иргэн 35 настай эмэгтэй хэвлийгээр хүчтэй өвдөөд байна” гэсэн дуудлагын дагуу түргэний эмч гэрт нь очиж үзлэг хийж, эмнэлгийн тусламж үзүүлэх явцад үйлчлүүлэгчийн нөхөр согтууран танхайрч, элдэв үгээр доромжилсон байна. Тухайн нөхцөл байдалд үйлчлүүлэгчийг зайлшгүй эмнэлэг рүү хүргэх шаардлагатай байсан учир тээвэрлэн авч явах үед нөхөр нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, түргэн тусламжийн автомашины араас мөргөжээ. Энэ үед үйлчлүүлэгчид тусламж үзүүлж явсан эмч гартаа гэмтэл авч, автомашинд ихээхэн эвдрэл гэмтэл учирсан байна. Үүгээр ч зогсохгүй, тус үйлчлүүлэгчийг “Ачтан” эмнэлэгт хүргэж өгсөн түргэний эмчийг үйлчлүүлэгчийн нөхөр хэл амаар доромжилж заналхийлсэн аж.

Уг асуудлыг БГД-ийн цагдаагийн хэлтэст хуулийн дагуу шалгуулж байгаа бөгөөд шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоолгосон эмчийн биед үйлчлүүлэгчийн нөхөр цохих, түлхэх зэргээр халдаж, утсаар дарамтлан айлган сүрдүүлсэн байна.

Энэ талаар НТТТ-ийн орлогч дарга С.Ариунболд “Эмч, эмнэлгийн ажилтнууд ажил үүргээ хийж явахдаа, бүр ажлын байран дээрээ хүртэл гэмт халдлагад өртөх тохиолдол сүүлийн зургаан сар эрс нэмэгдлээ. Түргэн тусламжийн төвийн хувьд нийт 178 эмч, ажиллагсадтай, түүний 70 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл дуудлагаар тусламж, үйлчилгээ үзүүлж буй эмч нар маань согтуу, танхай иргэдийн гэмт халдлага, дарамт заналхийлэлд цөөнгүй удаа өртөж байна. Эмч нарыг хэл амаар доромжилж, гүтгэх гүжирдэх асуудал хэрээс хэтэрсэн. Иргэд маань аливаад хүлээцтэй, зөв хандлагатай байж эмч, эмнэлгийн ажилтнуудын ажил үүргээ гүйцэтгэхэд саад учруулж, элдэв эрсдэлд оруулахгүй байх нь чухал юм” гэв.

Энэ онд тус төвийн дөрвөн эмч ажил үүргээ гүйцэтгэж яваад үйлчлүүлэгчийн халдлагад өртсөн бөгөөд уг асуудлууд нь өдгөө прокурорын шатанд шалгагдаж байгаа юм байна.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • said aa!!! 2018-12-13 13:06:32
    emch nariig bye hamgaalagch nartai hamt yabahaar boljee!!!
    148.60.92.165
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-13 03:16:37
    АЖЛАА ХИЙХГҮЙ ХҮНД СУРТАЛ ГАРГААД ХӨДӨЛЖ ЯДААД БАЙВАЛ ААВ НЬ АЛГАНЫ АМТ ҮЗҮҮЛДЭГ БАЙСАН шүү
    103.9.88.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зОЧИН 2018-12-13 02:42:11
    Хүнийг оношыг олигтойхон тавих хэрэгтэй манай Ховд аймагт яг анх ям ар эмч үзсэн тэрний оношоор картыг харчихаад шууд гаргачихдаг та нар бас ёс зүй муутай .
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-12 11:35:08
    эмч нар зодуулаад л байх уу САрангэрэл сайд аа
    139.5.216.214
    Мэдэгдсэн Хариулах