Гишүүдээ, гай болохоор зай бол

УИХ-ын дарга “Чуулган хуралдах боломжгүй боллоо” хэмээн мэдэгдэж, өнөөдрийн чуулганы хуралдааныг хаалаа. Аль хэдийн дасал болсон үйл явц. Учир нь парламент ийнхүү гацаанд ороод сар гаруй хугацааг үдэж байна. Үнэмлэхүй олонх болсон МАН-ынхан хоёр талдаа гарч суучхаад би бие лүүгээ чичилж, муу муухайгаа дуудалцсаар өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэлээ. 

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9 дэх хэсэгт “Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.”, мөн зүйлийн 4.10 дахь хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно” гэж заасан тул хуульд заагаагүй үндэслэлээр Улсын Их Хурлын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн чуулганы хуралдаанд оролцохгүй байх үндэслэлгүй.

Засгийн газар Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчих, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг тасалдуулах гэсэн хууль бус, зохион байгуулалттай арга хэмжээ авах ёсгүй юм. Иймд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын үйл ажиллагааг хууль бусаар тасалдуулах гэсэн үйл ажиллагаагаа зогсоож, Байнгын, дэд, түр хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохыг гишүүүдээс шаардмаар байна.

Та бүхэн парламентын түүхийг хараар бичлээ. Хийх ажилгүй, шийдэх асуудалгүй улс оронд амьдарч байгаа мэт аяглаж, аашилж байгаа үйлдэл чинь хэрээс хэтэрч байна, гишүүдээ. Та бүхэн энэ төрд гай болохоор зай болоод өг!!! 

П.ГОО
Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • андууд 2018-12-13 13:37:07
    монголын төоийн тулгуур баганыг ороосон 2 хорт могой МАНАН ийн толгой Элбэгээ Миёэ 2 ийг хамт нь зайлуулаа тэр байх ёстой газөр луу нь.
    103.212.118.70
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-13 07:46:35
    Миеэ яваач ээ, Маргаашнаас нь л улсын ажил хэвийн явна ш дээ, Бүүр илүү шударга явагдах боломж гарна,,, Энэ маш зөв тэмцэл шүү, Энэ улс өөдлөх үү, сөнөх үү, гэд...
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-13 07:43:11
    Ene estoi zob gai bolokhoor zai tabiad aybaa ene ajilliig khiikh khun zondoo bna shuu
    150.129.142.106
    Мэдэгдсэн Хариулах
  • Халх 2018-12-13 07:33:01
    Энэ УВС Нямдорж хэдэн хөөрүү залуучуудыг турхирч Энхболдыг огцруулж өөрөө их хурлын дарга болох гэж зүүдлээд төрөөр тоглож байна. Эд нар тийм шудрага ийм бол УИ...
    202.21.106.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-13 07:14:09
    Нэн яаралтай Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж параламентаа 2 танхимтай болгож төрдөө ард түмэн хяналт тавихгүй бол одоогийн төр мухардалд орлоо
    202.9.42.90
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-13 06:57:41
    Энэ мэт хөгийн сэтгүүлчид иймэрхүү маргааны үеэр л цаддаг байхдаа. Ядаж энэ удаа өөрийгөө биш өрөөлөө бодооч гуйя
    59.153.113.73
    Мэдэгдсэн Хариулах
  • ЖДҮ чид зайлаачээ 2018-12-13 06:33:08
    Баахан ЖДҮ чин гишүүд хурдан зайлаачээ. Прокурор хурдан шуурхай ажиллахгүй бол Монгол авилгалд идэгдэж сүйрлээ. Энэ луйварчдыг л шийтгэвэл зөв болно
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-13 06:04:34
    аягалж гэж бичдэг юм байхдаа пгоо мэдээ бичиж чадахгуй байж хэруулд оролцож яахнав дээ
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-13 05:57:39
    pgoo gesen ene ul medegdekh bicheech bugs dolookhoo bolioroy .
    150.129.143.80
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-13 05:43:00
    Гайнуудыг бид сонгосон.
    122.201.25.46
    Мэдэгдсэн Хариулах
  • Өөрсдөө зайл 2018-12-13 05:36:44
    Хөлсний сайт миеэд худалдагдсан байна
    45.117.35.7
    Мэдэгдсэн Хариулах
  • gatsaa 2018-12-13 05:23:26
    Ih hurliig gatsaagchid uuregt ajlaa hiigeechee !!!
    66.181.187.123
    Мэдэгдсэн Хариулах