Нийтийн байр тохижилтоосоо хамаарч 100-250 мянган төгрөгийн үнэтэй байна
Нийслэд борооны дараах мөөг шиг олширч байгаа зүйлийн нэг гэвэл яах аргагүй нийтийн байр. Гудамж талбайн булан тохой, зарын сонин, авобусны буудал дээр “нийтийн байранд өрөө хөлслүүлнэ” гэсэн бичиг олонтаа харагдах болжээ. Нийтийнн байрны талаар сурвалжлахаар “Бөмбөгөр” худалдааны төвийн замын эсрэг талд байрлах хашаандаа дотуур байр хөлслүүлдэг газрыг зорилоо. Жижигхэн хашаатай учир байрныхаа үүдний хаалганд бараг тулгачихсан, нийтийн жорлонтой, муу усны үнэр хамар цоргисон орчин угтав. Харин жорлонгийн хажуу талд нь муу усны нүхийг доошоо нэг метр ч хүрэхгүй газар ухжээ. Энэ чигтээ өвлийг угтвал тэр хашаа муу усаар дүүрч, мөсөн дээр өвөлжих янзтай.Энэхүү байрны сарын түрээс нь 200 мянган төгрөг гэнэ.
 
Уг нийтийн байр нь дотроо долоон өрөөтэй бөгөөд энэ өрөө нь 3*3 харьцаатай. Дотоод байдалтай танилцах гэсэн боловч ихэнх өрөөнүүд нь цоожтой түрээслүүлэгч нь гарч ирээгүй юм. Нийтийн энэхүү байранд дунджаар 1-4 хүн амвдардаг аж. Гэрэл, цахилгааны асуудал нь ч маргаантай. Зарим цахилгааны утас нь ил харагдаж байлаа. Иймэрхүү нийтийн байрыг ихэвчлэн дотуур байрандаа орж чадаагүй оюутнууд хөлсөлдөг байна. Амьдрах орчноо умартаж, хотын төвд сургуульдаа ойрыг нь сонгож байгаа нь энэ.
 
Дараагийн зорьсон газар бол Баянзүрх дүүргийн XXVII хороо Дарь-Эхийн хуучинн эцсий байр байлаа. Энд нийтийн байрнууд шил шилээ дараад л хэдхэн алхамын цаана олноороо байрлажээ. Бараг л айл бүр хашаандаа нийтийн байр барьчихсан гэхэд хилсдэхээргүй. Хуучин эцсийн буудлаас баруун тал руу уруудаад хоёр давхар улаан тоосгон байшингийн гадаа очвол хэдэн жаахан хүүхэд үүдэнд нь тоглож байлаа. Цэцэрлэгийн насны бололтой хүүхэд олон харагдав. Дотогшоо орвол доод давхарт нь голчлон залуу гэр бүл байрладаг бололтой. Түрээс нь 190 мянган төгрөг байдаг аж. Хамгийн наад захын өрөөг шагайвал гурван залуу хөзөр тоглож сууна. Тэднээс байрны эзнийг асуувал байхгүй байгаа гэв. Эднийх давхар давхартаа камерьтай юм билээ. Өрөө хөлсөлдөг хүмүүсээс ямар хүмүүс байдаг тухай асуувал, хоёр давхарт нь голчлон оюутнууд, нэг давхарт залуу гэр бүл олноороо байдаг тухай учирлав.
 
Шинэхэн хосууд орон сууц худалдаад авъя гэхээр чадал чансаа нь хүрэхгүй, түрээсэлье гэхээр цалин мөнгө нь хүрэхгүй, аргагүйн эрхэнд хямд төсрөөр нь нийтийн байрыг сонгосон нь энэ. Дараа нь дунд буудал дээр байрлах нийтийн байраар орлоо. Бүх өрөө нь 4x4 хэмжээтэй. Тэнд жижигхэн зурагт, халуун тогоо, гар нүүр угаах хувин, ганц хоёр цүнхтэй хувцас, усны сав харагдлаа. Ер нь хаа газрын нийтийн байрны амьдрал нэг иймэрхүү. Үүнээс илүү дутуу эд хогшил хэрэглэмээр байсан ч багтахгүй болохоор яалтай. Нийтийн байрны үнэ 130-250 мянган төгрөгийн хооронд байна. Тэгэхдээ энд зөвхөн саарыг ярихаас гадна сайхан тохижуулсан нийтийн байрууд ч байна.
 
Түрээслэгчийнхээ ая тухтай байдлыг хангасан өрөө болгондоо хэрэглээний ус, бие засах газартай нийтийн байрууд ч бий болжээ. Гэхдээ үнийн хувьд арай өндөр. Сарын 250 мянган төгрөг бөгөөд түрээсийн мөнгөө арван сараар гэрээ байгуулж авна гэсэн шаардлагатай. Харин 100 айлын “Жоби” дэлгүүрийн ард 15 мкв өрөө хөлслүүлнэ гэсэн зарын дагуу сонирхон очиход
цэвэрхэн орчин угтлаа. Энэ нь хэдийгээр жорлон, ус нь гаднаа ч төвийн шугамд холбогдсон болохоор өвлийн улиралд маш дулаахан байдаг аж. Төлбөрийн хувьд 200 мянган төгрөг.
 
Харин Гандан хийдийн орчимд очоод зарын дагуу утсаар ярилаа. Туулын аравдугаар гудамжинд байрлах нийтийн байрыг нь заалгаж аваад очлоо. Нийтийн байр гэхээр л хоёр давхар, улаан тоосгон, багадаа л 5-6 цонхтой урт байшин байх ёстой гэж төсөөлсөн маань талаар болж өнөөх байраа олох гэж багахан төөрөв.
 
Энэ байр ердөө хоёр давхар байшин. Нэгэнт утсаар ярьж, хөлслөх өрөө хайж байгаагаа хэлсэн учир шууд дотогш орж, эзэнтэй нь уулзлаа. Хоёр жилийн өмнө айл амьдарч байгаад гарсан, одоо нийтийн байраар ашиглах тухай биднийг тоссон эмэгтэй хэлэв. Гэхдээ л хүнд түрээслэх гэж байгаа гэхэд ямар ч тохижилт байхгүй, хог новшоо овоолоод хаячихсан харагдсан. Бүх өрөөнийх нь хана нь чийгтээд, мөөнгөнцөртсөн, таазнаас нь ус гоождог бололтой шарласан харагдсан.
 
Харин 32-ын тойрог дээр байрлах нэг давхар нийтийн байранд очиход мөн л гаднаа жорлонтой давчуухан хашаа угтлаа. Энэ байр дотроосоо галладаг юм байна. Өнгөрсөн жил түрээслэж байсан иргэд нь зун өрөөнөөсөө гарчээ. Тиймээс түрээслэх хүн хайж байсан ч саяхнаас таван хүн ороод байгаа гэнэ. Тэднийх гаднаасаа усаа зөөдөг, өөрсдөө гал түлдэг учраас түрээсийн хувьд харьцангуй хямд. Сарын төлбөр нь 100 мянган төгрөг гэлээ. Байрны эзэн болох залуу “Өнгөрсөн жил хороо, дүүргээс шалгалтаар хүн ирсэн. Тэгэхээр нь бид өөрсдеө түрээслэгчид нь байгаа юм гээд буцаасан. Орлого олдог гэсэн утгаараа ямар нэгэн татвар авдаг байж магадгүй” гэлээ. Цааш явж 32-ын тойргийн баруун талд байрлах нийтийн байраар орлоо. Уг байр хоёр давхар бөгөөд 24 айл амьдардаг юм байна. Хашаагаар нь оронгуут эр, эм гээд биччихсэн модон жорлон харагдав.
 
Ингээд түрээслэгч Н.Баатархүүгээс зарим зүйлийг тодрууллаа.
 
-Энэ байранд хэр удаан амьдарч байна?
 
-Саяхан орсон. Би МУИС-д сурдаг. Сургуулийн дотуур байранд ихэвчлэн нэг, хоёрдугаар курсийнхан орчихдог болохоор бидэнд олддоггүй. Тэгээд л энд ирж амьдарч байна.
 
-Сарын түрээс нь хэд вэ. Цахилгааны мөнгөөяаж төлдөг вэ?
 
-Сард 120 мянган тегрөг төлнө. Харин тогны мөнгө гээд cap бүр 4000 нэмж төгрөг төлөх юм билээ.
 
-Амьдрах орчин нь оюутны байрнаас хэр байна?
 
-Яахав зүгээр санагдсан. Оюутны байрны жижүүр их ааштай, гаргаж оруулахгүй хэцүү. Энд бол хэл ам гарахгүй амар шүү дээ.
 
Нийслэл таймс
М.Янжинлхам
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ogoomor 2019-11-22 15:27:42
    100dotor hymd jijig bair sonirhii
  • caarii 2019-10-03 06:46:42
    niitiin bair hogiin mongo huulehees oir ajilgui zasbar hiine gej baihgui er n ene tureesiin ymnuud zasbsr hiij aytsihan huniig toh ruhtsi amdrah baidliig hangaj...
  • saruul 2018-01-31 05:46:17
    baynzvreh dvvregiin sansariin kolonkiin deed tald 107.5n deehen tald elbeg delgvvriin ard taliin bairiig neg ochood vzeed ogooch hvn amdrah argagvi hogiin bair ...
  • irgen 2017-09-26 11:57:26
    Нийтийн байр олон хүн амдардаг учир 00 заавал боловсон байх хэрэгтэй.00 gadaa geef ailmaar vnetei baix ym.
  • irgen 2017-09-18 13:49:02
    ийм муухай байр зөндөө түрээс авч вайгаа жаахан аяттайхан байран оруулчихаад мөнгө авах хэрэгтэй байх юм.заваан газаруудийг жаахан эмх цэгцтэй болговол таарна....
  • Сайханаа 2017-07-31 10:42:43
    Энэ өдрийн мэнд нийтийн байр жил ирэх тусам төлбөрөө нэмж байх юмаа үүнийг хяндаг газар гэж байна уу хаа сайгүй л байр байна сбд 32 орчим 200 хаана хандах вэ...
  • zochin 2014-09-04 09:31:31
    21 horoolol depo 2 iin dund nogoon deevertei Ulaan toosgon bas 2 davhar niitiin bair Buudlalasaa joohon baruun tiish yvaad bdgiin. Bi tureeslej suuj bsan. uruu ni jijighen ch ih tohilog. tuviin dulaand holbogdson. Uruunduu Huiten ustai. Niitiin 00 ni gada
    221.120.125.186
    Мэдэгдсэн Хариулах