Хятад гурван жилийн дотор 4800 гаруй авлигын гэмт хэрэгтнийг нутагтаа авчирчээ

Хятад улсын хууль сахиулах байгууллага 2015 оноос хойш идэвхитэй ажилласны үр дүнд эдийн засгийн гэмт хэрэгт сэжиглэгдэн, шалгагдаж байгаад гадаадын улс орнуудад оргон зайлсан 4800 гаруй авлигачдыг эргүүлэн авчирчээ.

Тухайлбал, Хятад улс авлигын гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан этгээдүүдийг эргүүлэн авчрах зорилготой “Тэнгэрийн сүлжээ” гэх компанит ажлыг эхлүүлсэн юм. Энэ хугацаанд 120 улс орноос 4883 сэжигтэн, тэр дунд төрийн 995 албан хаагч, Интерполын улаан жагсаалтад бичигдэн, эрэн сурвалжлагдаж байсан 100 хүний 54-ийг нь эргүүлэн нутагтаа авчирчээ.

Мөн бусад улс орны эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж, 1,5 тэрбум ам.долларын хууль бус хөрөнгийг эргүүлэн авчирсан байна.

Одоогийн байдлаар Хятад улс 71 улс оронтой ялтан шилжүүлэх тухай 54 гэрээ, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай 63 гэрээ байгуулжээ.

Эх сурвалж: tass.ru

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-12-14 05:10:35
    Манайхан тарвага бүү хэл зурамны арьс ч авчирсангүй дээ
  • zochin 2018-12-14 04:16:09
    1,5 тэрбум ам.доллар
  • төмөр 2018-12-14 04:03:30
    суралц санаа ав зөв амьдар,ХИЛЭНЦГҮЙ тэвчээртэй 1минжт цаг амьдар,АМГАЛАН АМАР ЖИМЭР АМЬДАРМААР БАЙНА ТӨР минь яавдаа, ИНГИЙН иргэдээ бүү зовоогооч