УБТЗ ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татжээ
 “ЖИВДЭГГҮЙ” ЖИГЖИДНЯМААГИЙН “АВРАХ ХАНТААЗ” ХЭН БЭ?
 
УБТЗ Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа асуудалд оровч, уснаас хуурай гарч чаддаг болохоор “Живдэггүй” Жигжиднямаа гэдэг байсан. Саяхан Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан байна.
 
Хүчтэй аадар борооны улмаас төмөр зам эвдэрч, суудлын галт тэрэг осолдсон асуудалд Зам, тээврийн хөгжлийн яамнаас гадна “УБТЗ” ХНН-ийн дарга Д.Жигжиднямааг хариуцлага хүлээх ёстой гэж олон нийт үзэж, шахаж шаардсан.
Гэтэл тэрбээр “Осол гарсан газарт бусад албаныхантай хамтарч сэргээн босгох ажлыг гардан хийлээ. Өөрийнхөө ажлаасаа чөлөөлөгдөх, энэ их ажлыг хаяад явах сэтгэл байхгүй. Тийм учраас би ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй. Энэ осол хүний хүчин зүйлээс болоогүй тул хэн нэгэнд болон өөртэйгээ холбоотой хариуцлага яригдахгүй” гэж ихэмсгээр хариулсан.



Тэр байтугай ослын дараа төмөр замын дарга нарын шуурхай хурлыг УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа удирдахдаа "Намайг хэн хэлэх вэ, нохойг хэн саах вэ" гэсэн аархуу байдал гаргаж, албан өрөөндөө олон дарга нарын өмнө тамхи баагиулан суужээ. Хагас цэрэгжилттэй төмөр замд сахилга хариуцлага суларсан, хэн сулруулсныг энэ зургаас мөн харж болно. Тамхины хуулиар албан өрөөнд байтугай баар цэнгээний газарт ч тамхи татахыг хориглосон. Харин Д.Жигжиднямаагийн хувьд төмөр замын босгоор алхвал түүнд хууль үйлчилдэггүй юм байна. Олны дунд “Тэр бүхнийг болгоно, тэр бүгдийг чадна, Живдэггүй Жигжиднямаа” гэлцдэг нь ардаа хамгаалалттай, том ар талтай гэсэн яриа гарчээ. Гэтэл тэр аврах хантааз болсон найдвартай ар тал нь УИХ-ын дарга М.Энхболд гэх болов. Учир нь М.Энхболд, Д.Жигжиднямаа хоёр нэг ангийн найзууд гэнэ. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудал үе үе дэгдэг ч тэгсхийгээд намддаг. Ахмадын холбооны тэргүүн  Г.Баасан гуай Д.Жигжиднямаагийн талаар хоолойгоо сөөтөл ярьсан. Тэрбээр “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ албан тушаалтнуудыг томилохдоо АТГ-аас ашиг сонирхлын тодорхойлолт аваагүй атлаа “авсан” гэж гүжирдсэн. Энэ асуудлаар АТГ  Д.Жигжиднямаад хариуцлага тооцоогүй. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэн байна. Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт гэнэ. Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн " УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандсан" гэдгээ мэдэгдэв. Юутай ч энэ мэт ээдрээтэй ярианд цэг тавих болжээ. “Живдэггүй” Жигжиднямаад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай  тогтоолд Хяналтын прокурор, Хууль цаазын ахлах зөвлөх М.Энх-Амгалан гарын үсэг зуржээ. 


 
Г.УНДРАЛ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • доржпунцаг 2019-08-24 23:43:36
    орлогч нараа буруу сонгож ашиг сонирхол хэт ихтэй баг бүрдсэнээс т/з бодлгоо алдлаа орлогч ю нямжаргал тод жишээ
  • д 2018-12-15 08:59:44
    шоокоонд орохгүй байлгүй ордог байсан ч тэнд тамхи бэлэндэх гар байха
  • Go 2018-12-15 08:58:55
    Basl Enhbold ymar gai bolj duusdgui hun be chi muu yvsnaas uh chi
  • Төмөр замчдаа 2018-12-14 14:13:08
    Та нарын цалинг нэмэхгүй мөртлөө, өөрийнхөө кармааг дүүргээд, хогоор байгууллагын барилгыг дүүргээд байгаа та нүдээрээ харж л байгаа биз дээ!!!
  • энхболд унахад  2018-12-14 13:15:58
    Төрийн бүх албадуудаас түүний мянга мянган суганы үснүүд ил болно оо.
  • ZOCHIN  2018-12-14 12:58:53
    ENHBOLDIIN HORLOL ORSON OLON OLON YM UDAHGUI IL BOLOH BIZDEE. ENHBOLD HUULIINH N HAMGAALALTIIG HIIDEGGUI BOL ENE HUN HEREG HIIHGUISHDEE. 60 TERBU...
  • huniig doosh hiigchid  2018-12-14 12:40:27
    Mongol zan...................
  • АТГ 2018-12-14 10:57:13
    Tegeed xiisen gereeg ni negdugeer angwin xvvxed ch tiim geree xiixgvi tsagaa tulbal. Arai ch dendej bgaa um bish vv? Ard tumnii tatbariin mungu shvv dee.
  • ATG 2018-12-14 10:54:10
    Tendering zarlasan bagajnii ner ni uur, texnikiin uzuuleltiin shaardlaga ni uur tegeed tender shalgaruulna gej u baixad dee. Arai l uls ornoo doromjilj baigaa ...
  • монгол 2018-12-14 09:47:43
    ЗТХЯ-ны дэд сайд байсан Цогоо гэгч МАН-ы бас нэг дарвайсан хар пацааныг шалгаачээ. Өчнөөн мөнгө идэж уусан нь үнэн шдээ.
  • tumur zamchid 2018-12-14 09:42:50
    yamar bugs uhaj dusdaggui. mal nuud ve