Мах, хүнсний ногоо, өндөгний үнэ өсчээ
Энэ сарын 12-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.4 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 2.9 хувиар өссөн байна.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.8, үхрийн ястай махны үнэ 7.3 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 12.2 хувь, адууны ястай махны үнэ 10.4 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.4 хувь, үхрийн ястай махны үнэ 7.5 хувь, үхрийн цул махны үнэ 9.1 хувь, ямааны ястай махны үнэ 10.2 хувь, адууны ястай махны үнэ 7.1 хувиар өссөн байна. 

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 6680 төгрөг, үхрийн /ястай/ мах 8420 төгрөг, үхрийн цул мах 10210 төгрөг, адууны /ястай/  мах 6450 төгрөг, ямааны /ястай/ мах 5400 төгрөгийн үнэтэй байв.

Гурилын үнэ: Гурилын үнэ өмнөх сар болон өмнөх сараас бүх гурилын үнэ 0.6-5.0 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос дээдийн дээд савласан гурилын үнэ 2.0 хувиар өссөн байна.

Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сараас 16.4 хувиар өссөн бол өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сараас болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй байна.

Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 3.2 хувиар өссөн бол луувангийн үнэ 2.1 хувь, байцааны үнэ 9.3 хувь, хүрэн манжингийн үнэ 0.5 хувь, сонгины үнэ 0.8 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногоос луувангийн үнэ 3.2 хувиар буурсан бол бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна. 

Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Савласан /1 литрийн/ сүүний үнэ өмнөх сараас 2.9 хувь, элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувь, задгай сүүний үнэ 5.3 хувиар өссөн байна.

Өмнөх долоо  хоногоос элекстер” /0.5 литрийн/ сүүний үнэ 0.4 хувиар буурсан бол бусад сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сар болон өмнөх 7 хоногоос өөрчлөлтгүй харин цөцгийн тосны үнэ өмнөх сараас 2.1 хувиар өссөн бол өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сараас 20.0 хувь, өмнөх 7 хоногоос 3.1 хувиар өссөн байна.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-04 05:37:48
    Төр засгийн луйварчидаа хэрүүллээ болиод ард түмний амьдралыг харж ядаж мах сүү ногооныхоо үнийг бариач яасан ичиж зовохоо байсан тэнгүүд вэ,хурдан зайгаа тавьж...
    202.70.38.138
    Мэдэгдсэн Хариулах
  • өөнтөгч өвгөн 2018-12-22 06:26:46
    Төр Засаг маань ажиллах цаг нь болжээ. Махны үнэ өдөр ирэх бүр 1000 төгрөгөөр өсч байна шүү. Хэдийгээр малчдад ашигтай хэдий ч иргэдэд улам хүндээр тусах боллоо...
    139.5.217.137
    Мэдэгдсэн Хариулах
  • Zocnin 2018-12-18 15:26:21
    Tor uniin bodlogo barih tsag boljee
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  • yandaa yana 2018-12-17 00:49:58
    ingeed une l usuud baidag. Mongochuud min yanadaa yana.
    139.78.246.112
    Мэдэгдсэн Хариулах