“Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай”
Япон улсад 27 жил амьдарч буй малын эмч явсан А.Аварзэд Хоккайдод хамгийн том газартай, 4000 үхэртэй, мөн хонь, морьдтой гээд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж чаджээ.  Японы зах зээлд маш өндөр үнэтэй мах, сүү борлуулахаас гадна Япон иргэд малын төлтэй харьцах, хооллох гэх мэтээр эднийхээр их үйлчилүүлдэг болжээ.

А.Аварзэд гуай 50 гаруй хүнийг зөвхөн ферм дээрээ ажлын байраар хангадаг. Өвөрхангай аймгаас малчин таван хүү ажиллаж байна. Сарын цалин дундаж цалин 180 мянгаг иен буюу 4.3 сая орчим төгрөг авч байна. Монгол улсдаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа харамгүй зориулахаа хэлж байлаа. Ерөнхий сайд орон нутгийн малчдадаа фермерийн танилцуулж туршлага судлуулах, эрүүл малыг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа хэллээ.

А.Аварзэд гуайн хэлж байгаагаар Монгол малын гол эмзэг асуудал нь эрүүл байлгах. 70 сая мал бэлчээрийн байдалтай байгаа нь халдварт өвчин тархах, голомт нь зогсохгүй байх шалтгаан болж буй гэлээ. Тиймээс хээлтэгч малыг борддог, эрчимжсэн хэлбэрээр өсгөж үржүүлэх шаардлага бий. Бэлчээрийн болон эрчимжүүлсэн мал аж ахуйг хослуулах шаардлагатай гэж байлаа.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэлэхдээ Монгол улс нөхөн сэргээгддэг таван хошуу малаа тооноос таваарлаг чанарт шилжүүлж нэмүү өртөг шингэдэг эрчимжсэн мал аж ахуй хэлбэрээр хослуулах бодлого барьж байна гэлээ. Ард иргэдээ эрүүл хүнсээр хангахаас гадна хоёр хөршийн маш том зах зээлд мах, махан бүтээгдэхүүн экспортлох бодлого барьж буйгаа хэллээ. Мөн Засгийн газраас газар тариалангийн бүс нутгийг тогтоож эрчимжсэн мал аж ахуйн тэжээл бордоог бий болгох үйлдвэрлэлийг тариаланчид маань хийж байна гэж тэмдэглэв.

Ерөнхий сайдын хамтаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир Япон улсын Хоккайдо мужид албан ёсны айлчлалаар ажиллав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-16 03:43:44
    монголд ясаа тавина л гэж байгаа юм биз дээ монголоо оршуулгын газар гэж хардаг хумуус монголд буян хийх нь юу л бол
    • !!! 2018-12-16 14:03:10
      Юунд ингэж муурхаж байдаг юм бэ дээ?? Аливаа юманд сайнаар хандаж суръя, монголчууд минь!!! Сайн санаатайд муу юм халдахгүй гэдэг шүү!!!