Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын 2014 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
НӨАТ-ын урамшууллын тогтолцоо бий болгох ажлыг  хариуцсан нэгж байгууллаа
 
Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүйн тулд бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа үнэн бодитой мэдээлж бүртгүүлэлгүй далд хэлбэрээр ажиллах үзэгдэл манайд бий. Үйл ажиллагаа нь хуулийн дагуу боловч эдийн засагт бүртгэлгүй орлогуудыг сүүдрийн эдийн засагт хамруулдаг.

Бодитой оршиж буйсүүдрийн эдийн засгийг хумьж, санхүүгийн оновчтой удирдлага нэвтрүүлэхээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Компаниудын төлсөн НӨАТ-ын тодорхой хувийг буцааж олгох, урамшуулахзамаар бизнесийн үйл ажиллагааг бүртгэлжүүлэх зохицуулалтуудыг дээрх хуулийн төсөлд оруулсан юм.

Энэ шинэчлэлтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар НӨАТ-ын урамшууллын технологийн шийдэл боловсруулах, техникийн туслалцаа үзүүлэх төслийн нэгж байгууллаа.

“Нэмэгдсэн   өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгж” нь НӨАТ төлөгчийн төлсөн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгох систембий болгох, НӨАТ-ын урамшууллын нэгдсэн платформбайгуулах, татварын хяналт шалгалтыг шинэ шатанд гаргах, цахим падаан ашиглах системүүсгэх зэрэг чухал ажлуудын технологийн шийдэлболовсруулна.

Татварын орчинд хийх энэ ажлын үр дүнд гараар бичсэн цаасан төлбөрийн баримтын хэрэглээг халж, иргэдэд ч, татвар төлөгчдөд ч чирэгдэл багатай бүрэн автоматажсанүйлчилгээ нэвтрүүлэх юм. Техникийн гүйцэтгэлийн хувьд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх боломжтой.
 
Уул уурхайн орлогоос үүсгэсэн хуримтлалыг хүн амд тэнцвэртэй хуваарилах зохицуулалтыг дэмжлээ
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийг Сангийн яамнаас боловсруулсан хуулийн төслийн хамт хууль санаачлагчид уламжлахаар тогтлоо.

2009 онд баталсан Хүний хөгжил сангийн тухай хуулиар Монгол Улсын иргэн тэтгэврийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр, орон сууц худалдаж авсны төлбөр, бэлэн мөнгө, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр хэлбэрээс сонгон хувь хишиг хүртэх болсон.Улмаар 2010 онд иргэн бүрт 120мянга, 2011 онд сар болгон 21мянган төгрөг олгосон билээ. Гэвч өнгөрсөн хугацаанд Хүний хөгжил сан төсөв хооронд өглөг үүсгэж, байгуулагдсан цагаас хойшхи нийт өр нь 1126 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ алдагдлыг Засгийн газрын бонд гаргах, урьдчилгаа төлбөрөөр санхүүжүүлэх замаар шийдвэрлэж ирсэн юм.

Энэ хэвээр цааш үргэлжлүүлбэл хүүхдийн мөнгө, төрхариуцах ЭМД-ийн шимтгэл, өр төлбөрөө төлөх санхүүгийн үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрэх, нэгдсэн төсвийн төлөвлөлт, Засгийн газрын өрийн удирдлагад хүндрэл үүсгэх, төлөгдөх ёстой өглөг он дамжин хууль зөрчигдөх зэрэг хэд хэдэн эрсдэл Хүний хөгжил санд тулгараад байна.

Иймд уул уурхайн салбарын орлогын тодорхой хувиар хуримтлал үүсгэж эхлэх нь чухал гэж үзэн хууль санаачлагч Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд үндэсний баялгийг хүн ам, нийгмийн бүлэг болон өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчим баримтлан мэргэжлийн судлаачдын зөвлөмж, бусад улс орны Баялгийн сангийн туршлагыг өөрийн орны онцлогт тохируулсан зохицуулалтууд оруулсан байна.

Оновчтой бүтэц, зохион байгуулалттай баялгийн сан ажиллуулснаар эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзлээс хамгаалах, төсвийн тогтвортой байдлыг хангах, хойч үедээ баялагөвлүүлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар дэмжихийн зэрэгцээ Сангийн яамнаас боловсруулсан холбогдох хуулийн төслийг хамтад нь УИХ-д өргөн барихаар тогтлоо.
 
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх ажиллагаагсайжруулна
 
Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1,2 дугаар байртнэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.долларын хохирол учирдаг тулэкосистемийг зохицуулагч түлхүүр болох ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд бүх улс орон онцгойлон анхаарч байна.

Монгол Улс 2012 онд байгаль орчны хуулиа багцаар нь шинэчилсэн. Зах зээлийн өнөөгийн нөхцөлтэй уялдуулсан шинэ зохицуулалтын үр дүнд орон нутагт ойн ангийн бүтэц ажиллаж эхэлсэн ч хууль бус мод бэлтгэлтэйхолбоотойнэмэлт зохицуулалт шаардлагатай байна гэж салбар хариуцсан яам үзжээ.Энэ асуудлыг зохицуулахаар БОНХЯ-наас боловсруулсан Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаархэлэлцээд, дэмжлээ.

Одоогийн тогтолцоогоор манайд Байгаль орчны эсрэг хэрэг зөрчилд шинжээчийн дүгнэлт гаргах, байгаль орчинд учирсан хохирлын хэмжээг тогтоох мэргэжлийн шинжээч, лаборатори болон тусгайлсан нэгж байхгүй. Иймд байгаль орчны мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан тодорхой хэмжээний төлбөр төлж хохирлын хэмжээг тогтоолгох, шинжээчийн дүгнэлт гаргуулдаг болохоор хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн, олон нийтийг идэвхтэй оролцуулсанхяналтын тогтолцоо бий болгох, урамшуулах, урамшуулал олгох санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тодорхойлжээ.

Энэ үзэл баримтлалын дагуу УИХ-аас Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж баталбал төр, иргэн, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааэрс сайжирч, хэрэг зөрчилгаргагчдад хүлээлгэх хариуцлага дээшилж, эцсийн дүндээ хууль бус мод бэлтгэл дорвитой буурна гэж тооцож байна.
 
Хөгжлийн банк санхүүгийн тайландаа дотоодын болон олон улсын байгууллагаар аудит хийлгэжээ
 
Монгол Улсын Хөгжлийн банкны 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “PricewaterhouseCoopers” ХХК-ийн хийсэн олон улсын аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд, аудитын дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар тогтлоо.

Хөгжлийн банк санхүүгийн тайландаа Үндэсний аудитын газраар жил бүр, олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар сүүлийн 2 жил дараалан аудит хийлгэжээ.

Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны 29 тоот тогтоолоор 2013, 2014, 2015 онуудын хагас жил, жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийх компаниар “PricewaterhouseCoopers”-ыг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу эхний удаад тус байгууллагаХөгжлийн банкны 2013 оны эхний хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгээд “Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Хөндлөнгийн аудитын энэ дүгнэлтийг Үндэсний аудитын газраас давхар хянажбаталгаажуулсан байна.

Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулсангурван жилийн хугацаанд дотоодын болон олон улсын аудитын гурван компаниар санхүүгийн тайлангаа шалгуулж байгаа юм байна.
 
Товч мэдээ:
 
- УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайхуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцлээ. Холбогдох хууль эрх зүйн актуудтай давхардсан болон зөрчилдсөн 9 заалтыг хасах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг санаачлан боловсруулж байгаа тул төсөл санаачлагч зөвшөөрвөл нэгтгэн нэг төсөл болгож УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн санал хүргүүлэхээр тогтлоо.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.