Нүүрс тээврийн жолооч нарт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. Эдгээр жолооч нар, суурин амьдардаг хоёр мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр ЭМЯ-наас мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.
 
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг, 10 гаруй шинжилгээ хийнэ. Мөн шаардлагатай эмчилгээг хийж, эмчийн заавраар эм тариа ч өгөх аж.


 
 
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ  "Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна. Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна. Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно" гэдгийг онцоллоо.



Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.