
ШШГЕГ-ын харъяа хорих 461 дүгээр ангиас хоёр хоригдол оргосон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хоригдлуудын нэг нь хүн амины хэргээр ялж эдэлж байсан аж. Тэд өчигдөр орой харуул хамгаалалт буух үеэр оргосон байна. Одоогоор эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байна.