Орон нутагт олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдийг залилсан хэрэг гарчээ.

Тодруулбал, “Жайка” олон улсын байгууллагын нэрийг барьж иргэдээс мөнгө авч данс руу шилжүүлсэн хэрэгт цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлжээ.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд “Жайка” олон улсын байгууллагын “Шинэ амьдрал” нэртэй төсөл хэрэгжүүлэх нэрээр хоёр иргэнээс мөнгө шилжүүлэн авсан гэмт хэрэг бүртгэгджээ.

Иймд иргэдийг төсөл хөтөлбөрт хамруулж, хөнгөлттэй зээл, өрхийн амжиргааг дэмжих арга хэмжээнд хамруулна гэж тодорхой хураамж нэхсэн тохиолдолд энэ нь гэмт хэргийн шинжтэй тул энэ талаарх мэдээллийг нэн даруй цагдаагийн байгууллагад шалгуулж байхыг анхааруулав.

О.Гэрэл
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.