АТГ: Б.Ундармаагаас байцаалт авсан нь үнэн
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшдэг  "Капитал" банк нь “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авсан баримт ил болсон байдаг. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт байрлах "Капитал" банкны төв байранд АТГ-аас үзлэг нэгжлэг хийж, зарим бичиг баримтыг хурааж авсан байна.

Харин өнөөдөр АТГ-аас УИХ-ын гишүүн Б.Ундармааг дуудаж байцаалт авчээ.

АТГ-ын эх сурвалж "УИХ-ын гишүүн Б.Ундармааг байцаасан үнэн. ЖДҮХС-гийн зээл олголтын асуудал хууль журмын дагуу явагдсан эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн эсэх, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтнүүд албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, хээл хахууль авсан байж болох үндэслэл бүхий баримтуудыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хэрэгт холбогдолтой албан тушаалтнуудаас мэдүүлэг байцаалт авч байгаа" гэв.

Өмнө нь ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг өөрийн эхнэрийн компаниар дамжуулан зээл авсан учраас АТГ-т очиж байцаалт өгч байсан бол ийнхүү Б.Ундармаа гишүүн хоёр дахь нь болж байцаалт өглөө.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ok 2018-12-18 23:07:32
    АТГ ын ажилчид нэмж иргэд олон нийтээс мэдээлэл авч болохгуй гэж дарга нар даалгар огов
  • Иргэн 2018-12-17 15:29:52
    500 аваад өгөөгүй гэж шоронд хийж байхад тэр бумаар хулгайлсан луйварчид зүгээр том том яриад явж байх юм. ЭНЭ ШУДАРГА ЁС УУ ???????????????????
  • иргэн 2018-12-17 12:32:46
    Хорчихоогүй нь их юм даа. Байцаагдах л ёстой биздээ.