Ирэх оны долдугаар сард шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахыг хүслээ
Улаанбаатар хотоос 52 км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт баригдаж байгаа Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын нийт ажил 98,9 хувьтай буюу дуусах шатандаа орж байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажлын төслийг анх 2006 оноос судалж, улмаар 2012 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эхлүүлсэн юм.

Тэгвэл уг шинэ бүтээн байгууллалтын ажилтай өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх  болон холбогдох яамны сайдууд, албаныхан газар дээр нь танилцлаа.




Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө  Япон улсад айлчлах үеэр шинэ нисэх буудлыг яаралтай ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон байна. Тиймээс өнөөдөр Хөшигийн хөндийн шинэ нисэх буудалд ажиллаж, холбогдох сайдуудад болон албаны удирдлагуудад үүрэг чиглэл өгч газар дээр нь зарим асуудлуудыг шийдвэрлэв. Салбар яамдуудын хоорондоос хамаарах найман асуудал байсан бөгөөд түүнийг салбарын сайдууд асуудал гаргахгүйгээр шийдвэрлэж байгаа гэдгээ онцлон хэллээ.

Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал ашиглалтад орвол аялал жуулчлал хөгжих төдийгүй эдийн засгийн эргэлтэд томоохон түлхэц дэмжлэг өгнө гэж албаныхан харж байгаа билээ. Тийм болохоор цаг хугацаа алдалгүй яаралтай ашиглалтад оруулах ёстой гэсэн байр суурьтай байгаа аж.  


 
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ Засгийн газрын хамгийн чухал ажлын нэг шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах юм. Сайд нар хариуцсан ажлынхаа чиглэлээр сая үг хэллээ. Сайдын амнаас гарсан үг бол шийдвэр. Шинэ нисэхийн ажил 100 хувь урагштай явна гэдэгт итгэлтэй байна. Хоёр талдаа харилцан ашигтай байхаар менежментийн гэрээгээ байгуулах хэрэгтэй. Ирэх жилийн долоодугаар сарын 11-ний өдөр буюу Үндэсний их баяр наадмаар шинэ нисэх буудал ашиглалтад ороосой гэж хүсэж байна. Энэ өдөр Япон, Монголын хооронд түүхт өдөр болно. Ажлыг хийхэд сэтгэл, итгэл зүтгэл байх хэрэгтэй.

Дотоодын нислэгийг хийх ёстой. Хоёр тал хамтарч цаашдаа эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай ажиллах ёстой. Дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Миний хувьд Японы ерөнхий сайдад хэлсэн үгэндээ эзэн байна. Тиймээс дутуу ажил 100 хувь урагштай явах байх гэж итгэж байна. Менежментийн асуудлаа хурдан шийд. Төрийн нарийн бичгийн дарга Мэргэнд үүрэг өгч байна шүү" гэв.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока "Шинэ нисэхийн 40 орчим байгууламж ашиглалтад орно. Олон улсын стандартад нийцсэн нисэх буудал болсон тул зөв, сайн ашиглах хэрэгтэй. 
Аюулгүй байдлын асуудлыг сайн хангавал найдвартай үйл ажиллагаа явуулах юм.

Монгол талаас гаргах хөрөнгийг шийдэж, шинэ нисэхийн менежментийг явуулахад хамтран ажиллах хэрэгтэй байна. Халуун хоолны үйлчилгээ энд ажилладаг байх ёстой. Мөн ажиллах боловсон хүчнийг сайн бэлтгэх тал дээр анхаарах нь зүйтэй. Энэ шинэ нисэх онгоцны буудал аялал жуулчлалын салбарт үр өгөөжтэй байвал баярлана"

Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон "ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Шинэ он гараад нэгдүгээр улиралд багтаан шинэ нисэхийн үлдэгдэл 17.1 сая төгрөгийг ИНЕГ-аас шилжүүлнэ. 2017 оны нэгдүгээр сард Улсын комисс ажиллаад илрүүлсэн зөрчлөөс 1209-ийг нь арилгаж байна.

Монгол Улсад шилжүүлэх явцад 720 дутагдал дахин илэрсэн. Энэ нь ашиглалтын явцад гарч байгаа алдаа байсан. Үүнээс одоо 64 зөрчил л үлдсэн. Бусдыг нь арилгасан. Шинэ нисэх буудалд онгоц хөөрч, буух үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байгаа. Мөн 820 автомашины авто зогсоолыг бий болгосон" гэв.



Шинэ нисэх буудлын төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд

-Япон улсаас: Япон олон улсын хамтын ажиллагааны байгууллага
-Монгол талаас: Сангийн яам, ЗТХЯ, Иргэний нисэхийн ерөнхий газар,
Зөвлөх: "Азуса Сэккэй /Ориентал Консалтантс Глобал түншлэл
Ерөнхий гүйцэтгэгч "Япон улсын "Мицүбиши-чиёода" түншлэл

Хөрөнгө оруулалт: Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга угсралтын ажлын гэрээний дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлууд нь 5,9 тэрбум иен болж байгаа аж. Анхнаасаа зээлийн төсөл дээр Япончууд нисэх буудлын зурвасыг голлон анхаарч зээл олгожээ.

Хоёр дахь зээлийн хувьд 40 жилийн хугацаатай, эхний 10 жилдээ төлбөр байхгүй, хүү нь 0,1-0,2 болж буурчээ.
Уг нь энэ төсөл энэ онд дуусах ёстой байжээ. Гэвч авсан зээлийн хэмжээнээс 5 орчим тэрбум төгрөг буюу 50 орчим сая ам.долларын санхүүжилтийг авч үлдэж хэмнэсэн байна. Энэ мөнгөөр агаарын хөлгийн барилга байгууламжийг барьж байгаа бөгөөд Японы зээлээр баригдаж байгаа нийт барилгын бүтээн байгууллалтын ажил дуусах юм байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа ажлын албаныхан товч танилцуулсан юм.

Тодруулбал, "Үндсэн зээлийн хүрээнд нийт 32 ажил /23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж/ хүлээж авах ажил 98,9 хувьтай байна.

Харин барилга байгууламжийг хүлээж авахдаа Улсын комиссын ирүүлсэн 1278 зөрчил дутагдлыг залруулах ажлын явц 93 хувьтай биелэгджээ. Ашиглалтын явцад илэрсэн зөрчлийг засварлах ажлын явц 83 хувьтай байна. Агаарын хөлгийн засвар үйлчилгээний барилга байгууламжийг ирэх онд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн газрын хариуцсан ажил гэвэл гурван барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр болжээ.

Бусад барилга байгууламжийн хувьд гэвэл катеринг барилга байгууламжийг Концессын гэрээгээр барихаар шийдвэрлэж гэрээний төслийг ЗГХЭГ-т хүргүүлжээ.

Хурдны замын ажлын явц 86 хувьтай явж байгаа бөгөөд ирэх дөрөвдүгээр сард бүрэн ашиглалтад орж хүлээлгэн өгнө.

Шинэ нисэх буудалд  21 онгоц зэрэг бууж хөөрөх боломжтой. Зургаан онгоц хүзүүвчинд очиж зогсох боломжтой. Орон нутгийн болон олон улсын нислэгийг үйлдэнэ. Жилдээ 3 сая зорчигчдод үйлчлэх хүчин чадалтай.



Түншлэлийн гэрээ: ЧХОУНБ болон Японы консорциум хооронд 2018 оны 2 дугаар сард байгуулсан Түншлэлийн гэрээний Монгол талыг Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК болгон өөрчилж, Японы талд хүргүүлжээ.

Хувьцаа эзэмшигчийн гэрээ: ЗТХ-ийн сайдын 2018 оны 123 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн Японы талтай хийж буй ХЭГ-ний хэлэлцээр дуусах шатанд орж байна.

Концессын гэрээ: Ерөнхий сайдын 123 дугаар захирамжаар шинэчлэгдэн байгуулагдсан ажлын хэсэг батлагдсан удирдамжийн дагуу Концессын гэрээний хэлэлцээрийг хийж гүйцэтгэж байна.

Цаашид Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тодруулбал, олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлж, ашиглалтад оруулахад тулгамдаж байгаа асуудлыг судалж шийдвэрлэх аж. Ингэснээр яамдад олон улсын ажлыг хэсэг байгуулагдан ажиллах, тулгамдсан асуудлын шийдвэрлэлт удаан байх ажил гацаанаас гарч эхэлнэ гэж үзжээ.







О.Гэрэл
Оллоо.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн М 2018-12-19 06:29:09
    5 орчим тэрбум төгрөг буюу 50 орчим сая ам.доллар биш шүү дээ сэтгүүлчээ. 120 гаруй тэрбэм шүү дээ! Тооны хичээлдээ муу сурч байсан золиг kkk
    213.55.176.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-18 14:46:06
    АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ , ДАРААГИЙН АЖИЛ НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР ШҮҮ ЕРӨНХИЙ САЙДАА ,
    64.119.25.3
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-12-18 14:19:27
    Хүүк шинэ нисэхийн ажилтай танилцахдаа нэлж бгаа үг нь: БИ ШИЙДНЭ , НАДАД ХАНД ... ГЭХ ЮМ МАНАЙ ЗАСГИЙН ГАЗАР Л ГЭМЭЭР ЮМ ШД. ЯПОН НЬ МУ- ЫН ЗГ- Т ХАНДАНА ГЭХ ....
    103.229.121.116
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-12-18 13:49:03
    Монголчуудаас өөрснөөс нь хамаарах ажил чөдөр тушаа болж байна даа. Японаас хүсээд яадаг байнаа? Өөрийн үүргээ биелүүллээ.
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-18 13:28:04
    За энэ буудал ч их юм болно доо, төв ази зүүн хойд азийг холбосон япон нато менежменттэй үнэ өртөг өндөр зөв л гаргалагаа хийгээрэй дээ
    203.91.118.180
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!!! 2018-12-18 11:30:57
    Японы талд мэнэжментийн гол эрхийг өгөх хэрэгтэй! Манайхан мэнэжмент хийж чадахгүй шүү!!! Монголын тал л саатуулж байгаа шдээ!!!
    66.181.176.183
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-12-18 10:23:04
    монголчууд чадахгуй япончуудад ег ачаад явчихгуйгээс хойш ер нь ч тэгээд монгол улс гэж байхгуй болсон шуу дээ яг л евермонгол болсон
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • 21  2018-12-18 09:45:05
    21 онгоц зэрэг бууж хөөрөх гээд алах юм аа энэ сэтгүүлч О. Гэрэл
    103.111.68.3
    Мэдэгдсэн Хариулах