Баянгол дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зочин” зоогийн газарт ажиллаж байсан нийт есөн хүн угаартаж эмнэлэгт хүргэгджээ.
 
Тодруулбал, өнөө өглөө үүрээр 00:54 цагт цагдаагийн байгууллагад “угаартлаа” гэх дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн тус газарт очиход ажилчин 19-47 насны есөн хүн утаанд хордож угаартсан байдалтай байсан аж.
 
Дээрх ажилчид түргэн тусламжийн машинаар яаралтай Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор тус газрыг МХЕГ, ОБЕГ-ын холбогдох мэргэжилтнүүд нөхөн үзлэг хийж байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээрт хэлтэст хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-12-18 10:25:51
    улаанбаатарын бух иргэд нэг еглее бугд угаартах байх шуу тэгвэл хэн нь хэнийгээ эмчлэхэв дээ
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах