Өндөр үнээр авсан “Railbus”-ийг энэ хэвээр байлгавал ихээхэн алдагдал хүлээх нь
Нэг сая хүнээ өлгийдөж аваад багагүй хугацаа өнгөрсөн бид их хотын иргэд хэмээн хээнцэрхэх  дуртай. Тиймдээ ч  сүүлийн үед хотын соёл гэх зүйлийг байнга ярих болсон. Гудамжинд хогоо хаяж буй  хүмүүсийг хөдөөнийх  хэмээн харааж загнах нь энүүхэнд. Тиймдээ ч хот маань өдөр өдрөөр өнгө нэмж байгаа билээ. Гэхдээ бидний санааг зовоож, уур бухимдлыг дээд цэгт  хүргэдэг  нэг асуудал бол автозамын түгжрэл. Ажил төрөл амжуулахаар, хичээл сургуульдаа явж буй хүмүүс заавал запас нэг цагтай гардаг. Энэ нь ажил төрөл, хичээл сургуулиасаа хоцрохгүйн тулд хаширлаж буй явдал юм. Тэгвэл ийнхүү нийслэлчүүдийн толгоын өвчин болсон автозамын  түгжрэлийг сааруулж иргэдийг түргэн шуурхай, найдвартай хүрэх газарт нь хүргэдэг төмөр замын автобусыг өнгөрсөн  тавдугаар сард худалдан авсан билээ. Ингэхдээ  чамгүй мөнгө төлсөн гэдгийг хүн бүр мэдэж байгаа.

Төмөр замын автобусыг  6 сарын 6-наас  үйлчилгээнд явуулж эхэлсэн бөгөөд  албаныхан нүүр дүүрэн мишээлтэйгээр хотын иргэд зам дээр түгжирч зогсохооргүй боллоо хэмээж байсан юм. Иргэд ч эхний хэд хоногт үзэж сонирхон хоёр гурваараа Railbus-аар зорчсоор байсан. Гэвч энэ байдал нэг их удаан үргэлжилсэнгүй иргэд хотын төвдөө өнөөх автобуснуудаа хүлээж байгаад түгжрэлтай замаараа явахыг илүүд үзлээ. Үнэндээ иргэд хотын төвөөс төмөр зам руу явахаас  төвөгшөөсөн хэрэг. Нөгөөтэйгүүр  500 төгрөг төлөөд хүрэх газартаа 3500 төгрөгөөр явж хүрэхээс татгалзсан ч байж болох юм. Тиймээс л өндөр үнээр ирсэн их хотын унаа  гэж нэрлэгдээд байгаа төмөр замын автобусыг оруулж ирэхээсээ өмнө судалгаагаа сайн хийх хэрэгтэй байсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.

“Railbus”-ыг худалдаж авах, зам тавих, зогсоол тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих зэрэг ажилд 3.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ их мөнгөө хэд дахин нэмэгдүүлж олно хэмээн тооцоолон  оруулж ирсэн нь тодорхой. Гэвч үйлчилгээнд явж эхлээд сард ердөө 1.8 сая төгрөгийн орлого олсон байна. Ингээд Улаанбаатар төмөр зам 28 сая төгрөгийн алдагдал хүлээжээ. Үнэндээ Төмөрзамын автобусанд өдөрт 30-40 хүн үйлчлүүлдэг хэмээн  ажилчид нь хэлж байна. Хэрэв  байдал энэ хэвээр байвал УБТЗ ихээхэн алдагдал хүлээж мэдэхээр байгаа юм.

Дэлхийн улсууд тээвэртээ ашиглаад ашигтай байлгаж чадаад байгаа энэ унааг манайх ч гэсэн зөв ашиглаж нэгэнт худалдаж авсан зардлаа нөхөж цаашлаад ашгаа гаргаж авах хэрэгтэй болов уу. Магадгүй  Нийслэлтэй ойр байдаг ч ачааллаа даадаггүй Дархан, Эрдэнэт, Зүүнхараа  гэх мэт газар луу аялуулдаг болвол магадгүй  ашгаа өгөх ч юм билүү. Дээрх газруудын хувьд галт тэрэг ачаалал ихтэй байдаг тул иргэд хувийн унаагаар аюултай замаар зорчиж байна. Учир нь энэ чиглэлийн автозам маш их эвдрэлтэй тул осол аваар гарах нь элбэг. Түүнчлэн  хувийн микро, таксинуудын жолооч нар өөрсдийн дураар үнэ хөлсөө нэмдэг байдал иргэдийг ихээр бухимдуулдаг билээ. Магадгүй энэ чиглэлүүдэд Railbus аялаад эхэлвэл манай улсын нийтийн тээвэрт нэгэн шинэ хуудас нээгдэж өндөр үр ашигтай байж мэдэх юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-06 02:37:42
    Багануур налайх эмээлтээс шууд хотын төврүү ирдэг байвал зорчигчын тоо нэмэгдэх байх даа
    202.179.20.228
    Мэдэгдсэн Хариулах
  • тоо 2014-09-05 13:47:40
    Эхлээд хоёр гурван сарын турш үнэгүй явуулж сайн сурталчилах хэрэгтэй.
    202.179.12.26
    Мэдэгдсэн Хариулах
  • xxx 2014-09-05 11:39:25
    mongol uls oodloxgvinee oros yumu america-n clone uls bolchwol xarin aytaixan bolj magadgv
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2014-09-05 11:32:03
    Бат Үүл муу сурдаг хүүхэд байсан болохоор наад захын тооцоо хийх чадвар алга. Тийм хүмүүс биеэр амс ч байж ойлгодог.
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах
  • ANchin 2014-09-05 10:58:24
    ОДОО АШИГЛАЖ БАЙГАА БАЙДАЛ НЬ \"УХААНГҮЙ НОЁНЫ\" ҮЛГЭР ГЭХЭЭС ӨӨР ЮУ ГЭХЭВ. ВАГОН ЯВДАГ ГАЗАР 2-3 ВАГОН НЭМЖ ЯВУУЛЛАА Л ГЭСЭН ҮГ Ш ДЭЭ. ХАРИН ТҮҮНИЙ ОРОНД ТЭРТЭЙ ТЭРГҮЙ ЗАМ ТАВЬСАН ЮМ ЧИНЬ ХРОЙД ЧИГЛЭЛД, ЗУСЛАН РУУ ХАНДГАЙТ ХҮРТЭЛ ЯВУУЛЧИХСАН БОЛ ОВОО АЖИ
    203.91.112.66
    Мэдэгдсэн Хариулах
  • jefgehg 2014-09-05 10:09:57
    ajil nertei tuilduulj tsag hugtsaag urej bna mongoloo gesen hun algaa ene darga said nart
    202.179.13.190
    Мэдэгдсэн Хариулах
  • уншигч 2014-09-05 06:12:59
    Угаасаа нэг буудалд 500 т төлөөд явна гэдэг автобусаар 2 дамжаад хүрэх газарт хэнд ч үнэтэй санагдах нь тодорхой асуудал шүү дээ . харин аль ч буудал дээр буусан 1000 т гэвэл хамаагүй илүү ашигтай ажилаж болох юм
    103.9.90.225
    Мэдэгдсэн Хариулах
    • patriot 2014-09-05 16:57:26
      Yag zov. Bas deerees n zuun tishee nalaih baruun tiishee emeelt hurtel yavdag baival mash sain. Nalaihin humuus ogloo ireh gej mash ih chiregdel amsdag
      27.123.214.113
      Мэдэгдсэн Хариулах
    • patriot 2014-09-05 16:57:26
      Yag zov. Bas deerees n zuun tishee nalaih baruun tiishee emeelt hurtel yavdag baival mash sain. Nalaihin humuus ogloo ireh gej mash ih chiregdel amsdag
      27.123.214.113
      Мэдэгдсэн Хариулах