Дэлхийн чансааг тэргүүлж, 50 мянган ам.доллар хүртэх жүдочид хэн бэ

Олон улсын жүдо бөхийн холбооноос оны эцэст жиндээ дэлхийн чансааг тэргүүлсэн шилдэг 14 жүдочид тус бүр 50 мянган ам.долларын шагнал гардуулдаг. Өнгөрөгч амралтын өдрүүдэд БНХАУ-ын Гуанжоу хотод болсон “Мастерс” тэмцээнээр энэ жилийн тэмцээн уралдаанууд өндөрлөж, жин бүрийн чансааг тэргүүлэх жүдочдын нэрс, өөрөөр хэлбэл, 50 мянган ам.долларын эзэд тодров. Энэ жилийн тухайд манай бөхчүүдээс дэлхийн чансааг тэргүүлэх хүн тодроогүй байна.

Ингээд дэлхийн чансааг тэргүүлсэн жүдочдыг танилцуулъя.

Эмэгтэй

48 кг: Дария Билодид (Украин) – 6485 оноо
52 кг: Амандин Бушар (Франц) – 6635 оноо
57 кг: Цүкаса Ёшида (Япон) – 6930 оноо
63 кг: Кларисс Агбегнену (Франц) – 8526 оноо
70 кг: Чизүрү Араи (Япон) – 6250 оноо
-78 кг: Гуус Стийнхуис (Нидерланд) – 6248 оноо
+78 кг: Идалис Ортис (Куба) – 6390 оноо

Эрэгтэй

 60 кг: Роберт Мшвидобадзе (ОХУ) - 6176 оноо
 66 кг: Хифүми Абе (Япон) - 6050 оноо
 73 кг: Ан Чан Рим (БНСУ) - 6280 оноо
 81 кг: Саид Моллай (Иран) - 6394 оноо
 90 кг: Николоз Шеразадишвили (Испани) - 7166 оноо
-100 кг: Варлам Липартеллиани (Гүрж) - 7408 оноо
+100 кг: Гурам Тушишвили (Гүрж) - 8102 оноо

Б.ОД

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.