Д.Жигжиднямаад хилийн хориг тавьжээ
ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс нийлэлийн прокурорд хүргүүлсэн саналын дагуу “Улаанбаатар төмөр замын  дарга Д.Жигжиднямааг яллагдагчаар татсан талаар мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж дүүгийнхээ хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан хэргээр шалгаж байсан юм. 

Тэгвэл түүнд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс хилийн хориг тавьсан байна. Учир нь яллагдагчаар татагдсан тул хэргийг шүүхээр шийдэгдтэл гадагшаа ямар нэгэн ажлаар явахгүй байхыг нь хориглосон аж.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурал болсон. Уг хурлаар олон асуудал хэлэлцсэн бөгөөд Улаанбаатар төмөр замын дарга Д.Жигжиднямаа, хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч дарга Б.Цогтгэрэл нарыг албан үүргээс нь чөлөөлнө гэсэн мэдээлэл байсан. Гэвч хуралдаанаар дээрх хоёр албан тушаалтныг хэвээр үлдээж зарим орлогч  дарга нарыг шинээр томилжээ.
 
 


О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-12-19 18:19:41
    Төмөр замтай холбоотой хөрөнгө мөнгө шамшигдуулж сурсан, өмнөх төмөр замын хэргээ хаалгасан улс төрийн том эрх мэдэлтэний ажиллагаа. Шүүх прокурор түүний мэдэлд...
    202.21.106.104
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-12-19 06:25:20
    darvaan har shantaajchin bultaj baiga eum u, ih eum idsw en hun de
    66.181.160.64
    Мэдэгдсэн Хариулах
  • АТГ 2018-12-19 05:05:05
    Төмөр зам, эрдэнэт, барилгын хөгжлийн төв, шүүх эмнэлэг, мэргэжлийн хяналт, гаалийн лабораториуд, геологийн төв лаборатори , газрын тосны газрын лабортори
    223.190.8.74
    Мэдэгдсэн Хариулах
  • zon sh dee 2018-12-19 04:38:32
    Muuhai argaar bish, naad medrelee yaaj ajilaa hiij bgaag n hardaa,,, tamhi zuuchaad buduun guzee,,,
    49.0.218.138
    Мэдэгдсэн Хариулах
  • Уран 2018-12-19 03:07:46
    явахгүй байхыг нь хориглосон аж- энэ чинь явахыг зөвшөөрсөн гэсэн утга байна. Алдаагаа шалгаж байвал сайнсан.
    192.82.65.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Kh. Battulga 2018-12-19 02:45:02
    Kh. Battulgiihan TZ-g avkaj ih ch uzej bna da, ih l muuhai argaar uzej bna daa. Muusain Yaarmagiin bankaruud.
    202.131.247.2
    Мэдэгдсэн Хариулах