Яруу найрагч Ш.Сүрэнжав таалал төгсчээ

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав бурханы оронд заларчээ. Энэ тухай түүний ойр дотныхон болон утга зохиолын салбарынхан цахим хуудастаа бичиж, эмгэнэл илэрхийлсээр байна.
 

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ. Тэрээр, 1938 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Баян сумын Авдарбаян хэмээн газар төржээ. Монголын яруу найргийн нэгэн сайхан од тэнгэртээ хальж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо.

Ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав нь 1963 онд МУИС, 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон төдийгү 1966 онд МЗЭ-ийн гишүүнээр элссэн. Түүний "Ерэн баатрын дууль", "Шөнө ургасан цэцэг" найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм. Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь "Гарьд магнай" /1983/, "Тод магнай /1990/, "Цэц магнай" /1995/ уран сайхны кино бүтээсэн билээ.

Түүний гавьяа шагналаас дурдвал МЗЭ-ийн шагнал /1972/ - "Нутгийн цэнхэр уулс" номоороо, БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ - "Ерөн баатрын дууль" "Багш" найраглалаараа, Монгол улсын Ардын уран зохиолч цол /1999/, Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ тус тус хүртэж байжээ.

Гэр бүл төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье. Ум сайн амгалан болтугай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • отгонбаннди 2018-12-26 02:32:53
    УМ сайн амгалан болтугай Эргээд монгол хүн болж төрөөрэй
    66.181.176.217
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-24 10:03:02
    Ум сайн амгалан болтугай
    192.82.65.163
    Мэдэгдсэн Хариулах
  • Tana 2018-12-24 03:04:43
    Divaajind ichix boltugai. Xundetgej yavdag zoxiolch mini
    202.21.106.121
    Мэдэгдсэн Хариулах
    • Tana 2018-12-24 03:07:19
      Ochix gedgiig anduurch bichjee
      202.21.106.121
      Мэдэгдсэн Хариулах
  • Гантулга 2018-12-19 15:30:20
    ум сайн амгалан болтугай Монгол нутагтаа эргэн төрөөрөө
    112.72.11.113
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-12-19 10:01:51
    UM MA NI BAD MI HUM, ARYAVAL!
    202.21.102.138
    Мэдэгдсэн Хариулах
  • бид 2018-12-19 07:53:03
    Та аз жаргалтай МОНГОЛ сайхан орондоо буянтай сайхан амьдарсан эргэж заавал төрөөрэй
    66.181.182.40
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-19 06:59:20
    Аугаа хүн та бурханы оронд амгалан морилж эх нутагтаа эргэж төрөөрөө,УМ МА НИ БАД МЭ ХУМ
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-12-19 06:04:34
    Аугаа хүн та бурханы оронд амгалан морилж эх нутагтаа эргэж төрөөрөө,УМ МА НИ БАД МЭ ХУМ
    66.181.161.52
    Мэдэгдсэн Хариулах
  • ерөөл  2018-12-19 05:53:12
    ум ма ни бад ми хум
    202.5.202.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-12-19 05:15:29
    ум сайн амгалан болтугай
    202.21.127.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Tseegii 2018-12-19 04:39:08
    um sain amgalan boltugai
    66.181.188.123
    Мэдэгдсэн Хариулах
  • MAXH 2018-12-19 03:59:54
    Um sain amgalan boltugai
    202.55.188.34
    Мэдэгдсэн Хариулах
  • Төөгөө 2018-12-19 03:05:50
    Ум сайн амгалан болтугай. Ум мани бад ми хум
    66.181.165.91
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-12-19 02:45:35
    ум мааний бад мэ хум буруу бичсэн бол ершеегеерэй
    202.9.43.188
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-12-19 02:32:58
    Ум сайн амгалан болтугай
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах