“Баянзүрх” захын хүнс барааны лангуу шатжээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Баянзүрх” худалдааны төвийн 1 дүгээр давхарт өчигдөр орой 21.55 цагийн үед гал гарчээ.

Галын улмаас 6 ширхэг хүнс, барааны лангуу шатсан байна.

Худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч 22:01 цагт очиж, 25 минут ажиллаж ассан галыг бүрэн унтраасан байна.

Гал чухам юунаас болж гарсан талаар одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байгаа бөгөөд галын шинжээчдийн дүгнэлтээр шалтгаан нөхцлийг тодруулна. Шинжээчдийн дүгнэлт 14 хоногийн дараа гарах аж.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.